Багш солилцооны хөтөлбөр

Монгол улсаас 10 багш БНСУ-г зорилоо

2015-04-17 14:12
Монгол улсаас 10 багш БНСУ-г зорилоо

11156822_1054373461256945_1642064675_n

Манай улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын “Багш солилцооны хөтөлбөр”  2012 оноос хэрэгжиж байгаа бөгөөд 2015 оны 4 сард манай улсаас 5 дахь ээлжийн багш нар Өмнөд Солонгосыг зорьж байна.

Нийт аймаг, нийслэлийн  10 багш БНСУ-ын сургуулиудад ажиллахаар 4 сарын 19-нд БНСУ-г зорих бөгөөд 3 сарын турш тус улсын сургуулиудад ажиллаж туршлага солилцох юм.

Өнөөдөр буюу 4-р сарын 17-ны өдөр хөтөлбөрийн талаарх мэдээлэл, танилцуулга, ажлын зөвлөмж өгөх,  БСШУ-ны сайдын батламж гардуулах үйл ажиллагааг  БСШУЯ-ны 401 тоотод зохион байгуулагдлаа.

11169054_1054373524590272_1809542762_n

Уулзалтад БНСУ-г зорих 10 Монгол багш, 2015 оны намар Монголд ирэх Солонгос багш нарыг хүлээн авах сургуулиудын удирдлагууд, БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа,  БМДИ-н захирал Г.Сүглэгмаа нар болон Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийг хариуцагч албаны хүмүүс оролцлоо.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018