Багш солилцооны хөтөлбөр

Солонгос Монгол багш солилцооны хөтөлбөр хоёр улсын сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм

2014-06-11 18:10

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2012 оны 3-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан МонголСолонгосын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын хоёрдугаар хуралдаанаар Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг 2012-2014 онуудад хэрэгжүүлэхээр тогтсон.

Багш солилцооны хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн хамтаар хоёр улсын ард түмний харилцан ойлголцол итгэлцэлийг бэхжүүлэхэд оршино.

Дэд комиссын хуралдааны шийдвэрээр Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хэрэгжилтийг яамдынхарьяа байгууллагаар хэрэгжүүлэх тохиролцоог хийж, Монголын тал БМДИ-дэд даалгаж, Солонгосын тал боловсролын олон улсын солилцоог хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий БНСУ-ын ЮНЕСКО-гийн Ази, Номхон Далайн орнуудын Боловсролын төв (буюу тус байгууллагын англи хэл дээрх товчлолоор АПСЕЮ)-д хариуцуулсан.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Солонгосын талтай хамтран Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Багш солилцооны хөтөлбөрийн 1-р үе шатад20 багш, 2-р үе шатадМонголын 25 багш,Солонгосын 20 багш, 3-р үе шатанд Монголоос 25 багш, Солонгосын 24  багш тус тус хамрагдсан байна. Солонгос улсаас хөтөлбөрт хамрагдаж байгаа багш нар Монгол улсын нийслэл, хөдөө орон нутгийн  нийт 13 сургууль дээр ажиллажээ.

      Харин 2014 оны 4-р сард 4-р үе шат эхэлж Монголын 25 багш БНСУ-ыг зориод байна.

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрт Улаанбаатар хөдөө орон нутгийн ЕБС, тусгай хэрэгцээт сургууль, СӨБ-ийн багш нар хамрагддаг юм.

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2883
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 2883
  • Энэ сард 76753
  • Нийт 76753

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019