Багш солилцооны хөтөлбөр

“Багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж байгаа 3 улсын багш нарын дундын тайлан амжилттай боллоо

Энэ улсын боловсролын системийн гол онцлог нь бага наснаас нь эхлэн  өөрийн улс орны соёлоороо хүүхдийг хувь хүн болгон  хүмүүжүүлэх, эерэг зан чанарыг эзэмшүүлэх ,нийгмийн хамтач сэтгэлгээ амьдрах чадварт сургах, бусдын эрх ашгийг хүндэлдэг, эх оронч сэтгэлгээтэй дэлхийд  өрсөлдөх оюуны чадамжтай хүүхдийг бэлтгэх   явдал байлаа. Энэхүү тайландаа манай улсын багш нар өөр өөрийн очсон сургуульдаа Монгол улсынхаа үндэсний соёл, уламжлал, түүх, бүтээн байгуулалт дэлхийн өв соёлд бүртгэгдсэн гайхамшгүүдийг тайлбарлан таниулах, сурагчдын гайхсан сэтгэгдэл дээр нь тургуурлан хамтран ярилцах, багаар ажиллах, бүтээлгэх үйлүүдийг чухалчлан заасан соёлын хичээлүүдээ танилцууллаа. 

Мөн  сар гаруй хугацаанд   Солонгосын боловсролын онцлог үйл явдал болон өөрийн улс орондоо нутагшуулах ямар аргазүй туршлага үйл ажиллагааг судлан ажигласнаа   тайлагнан   бие биенээсээ туршлага судлан цаашдын анхаарах асуудлынхаа  боломжийг олж харсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4077
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 9537
  • Энэ сард 157051
  • Нийт 288666

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019