Багш солилцооны хөтөлбөр

Монгол-БНСУ-ын хооронд хэрэгждэг “Багш солилцоо хөтөлбөр” 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна

2018-06-04 09:24

Монгол-БНСУ-ын хооронд хэрэгждэг “Багш солилцоо хөтөлбөр” 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уламжлал ёсоор тус улсын 11 багш манай улсад хүрэлцэн ирээд хэдийнээ 3 сар өнгөрч багш нар маань хаалтын тайлан уулзалтаа хийлээ. 

Уулзалтад БСШУСЯ, ЮНЕСКО-АПСЕЮ /Юнескогийн ивээл доорх Ази номхон далайн ойлголцлын боловсролын төв/, Монгол талаас хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэгч Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Солонгос багш нар, тэдгээрийг хүлээж авсан Монгол сургуулиудын төлөөлөгч, орчуулагчид оролцлоо. Багш нар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71, 58-р сургууль, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль, Дархан аймгийн IV, IX сургууль, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р сургуулиудад хуваарилагдан ажилласан. Энэхүү хаалтын тайлан уулзалтаар “Багш солилцоо хөтөлбөр”-т хамрагдсанаар юу сурсан, өөрийн арга зүй туршлагаа хэрхэн түгээн дэлгэрүүлсэн, хүүхдүүд болон багш нартай хэрхэн ойлголцож нөхөрлөсөн талаар чөлөөтэй ярилцаж байна. Хөтөлбөрт хамрагдах монгол багш нар ирэх намар БНСУ-ыг зорино. 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018