Ном, товхимол, гарын авлага

Ахлах ангийн сурагчдын сэтгэхүй ба хэл ярианы хөгжлийн онцлог

2017-01-05 16:09

Сургуулийн ахлах анги нь хүүхдийн хийсвэр сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн чухал үе юм. Хийсвэр сэтгэхүй, хэл яриа нь тэдний танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий дотоод хүчин зүйлээс гадна танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн шалгуур үзүүлэлт болдог байна.

Ахлах ангийн сурагчдын сэтгэхүй ба хэл ярианы хөгжлийн онцлог

Бэгз,Н., Энхбаяр Б., Санжаабадам С.,Лхагвасүрэн,Ц., Баярмаа,Б., Баярсайхан,Б

Хураангуй

Сургуулийн ахлах анги нь хүүхдийн хийсвэр сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн чухал үе юм. Хийсвэр сэтгэхүй, хэл яриа нь тэдний танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий дотоод хүчин зүйлээс гадна танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн шалгуур үзүүлэлт болдог байна.

Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлээр Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын хийсвэр сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн онцлогийг 705  түүвэр дээр судалсан судалгааны дүнг танилцуулах зорилготой.   

Түлхүүр үг: ахлах ангийн сурагчид, хийсвэр сэтгэхүй, сэтгэхүйн харьцуулах үйлдэл, үг тайлбарлах, үг бүлэглэх, ярих чадвар

Оршил

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид нь 10-12-р ангийн сурагчид буюу 15-17 насны хүүхэд юм. Энэ насны хүүхдийн нас зүйн ерөнхий онцлог нь танин мэдэхүйд нь хийсвэрлэл давамгайлдаг, юмс үзэгдлийг учир шалтгаан холбоо хамааралд нь танин мэдэх чадвар төлөвшсөн, шинжлэх ухааны зохих  хэмжээний мэдлэг, чадвар, хандлагын туршлагатай, бие даан асуудалд хандах, шийдвэрлэх чадвартай, харилцааны чадвар туршлагатай, төрөлх хэл ярианы чадварыг аль хэдийн эзэмшсэн төдийгүй, хийсвэр сэтгэхүй нь хэл ярианд нь тусгалаа олсон байдаг.

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулга, стандарт нь танин мэдэхүйн хийсвэр сэтгэхүй, харьцуулах, бүлэглэх , дүгнэх, оюуны бүтээлч, бие даасан чадвар, ойлголтыг тайлбарлах, нийлмэл өгүүлбэрээр санаагаа илэрхийлэх, чадвар, эхийн утга агуулгыг дүгнэх тайлбарлах, ярих чадвар зэргийг тусгажээ.

Танин мэдэхүйн чадварыг оношлохдоо хийсвэр сэтгэхүй, харьцуулах чадвар, хэл ярианы хөгжлийн тусгал болсон үг тайлбарлах, үг бүлэглэх, ярих чадварын онцлогийг авч үзлээ.

Арга: Судалгаанд тест, анкет, статистик боловсруулалтын SPSS – descriptive statistics, корреляци, t-test, One Way ANOVA аргуудыг ашигласан.  

Тестийн даалгаврын гүйцэтгэлийг тоон хэмжээсээр илэрхийлэн түвшинчлэх  үүднээс 5 хэмжээстэй “Лайкертийн шкал”-ыг   хэрэглэв. Тест, асуулга, анкетын даалгаврын онооны нийлбэр дээр тулгуурласан шкал юм.

Ерөнхий мэдээлэл

Судалгаанд хамрагдсан хөдөө орон нутгийн сурагчлын 83 хувь нь Улаанбаатар хотын сурагчдын 91% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.

Орон нутгийн сурагчдын эцгийн 11.8 хувь нь дээд боловсролтой, 11.8 хувь нь тусгай дунд боловсролтой, 55.4 хувь нь бүрэн дунд боловсролтой, 11.2 хувь нь суурь боловсролтой, 6 хувь нь бага боловсролтой, 5.3 хувь нь боловсролгүй байлаа.

Улаанбаатар хотын сурагчдын эцгийн 14.7 хувь нь дээд боловсролтой, 5.7 хувь тусгай дунд боловсролтой, 67.3 хувь нь бүрэн дунд боловсролтой, 2.8 хувь нь суурь боловсролтой, 1.8 хувь нь бага боловсролтой байв.

Хөдөө орон нутгийн сурагчдын эхийн боловсрол 24,1 хувьд нь дээд, 4.4 хувийнх нь тусгай дунд, 51.9 хувийнх нь бүрэн дунд, 9.5 хувь нь суурь, 2.7 хувь нь бага боловсролтой байна.

Улаанбаатар хотын сурагчдын 29.4 хувийнх нь эхийн боловсрол дээд, 5.2 хувийнх нь тусгай дунд, 62.6 хувийнх нь бүрэн дунд, 2.4 хувийнх нь суурь боловсролтой байна.

Амьдралын нөхцлийг авч үзвэл, орон нутгийн сурагчдын 11.8 хувь нь дотуур байранд, 54 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэр хороололд, 7.1 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдсон гэр хорооллын нөхцөлд, 27.1 хувь нь орон сууцанд амьдардаг.

Улаанбаатар хотын сурагчдын хувьд 61.4 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэр хороололд, 14.8 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдсон гэр хороололд, 23.3 хувь нь орон сууцанд амьдардаг байна.  

Хөдөө орон нутгийн сурагчдын 61 хувь нь 100.000 - 300.000 төгрөг хүртэлх сарын өрхийн орлоготой, Улаанбаатар хотын сурагчдын 72 хувь нь 300.000-900.000 хүртэлх төгрөгийн сарын өрхийн орлоготой байна.

I. СУРАГЧДЫН  СЭТГЭХҮЙГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Сурагчдын хийсвэр сэтгэхүйг судлахдаа тодорхой нөхцөл бүхий тоон харьцаанд задлан шинжилгээ хийн шийдвэрлэж, нөхцлийг их, багын тэмдгээр тэмдэглэх арга, сэтгэхүйн харьцуулах чадварыг юмсын дотоод харьцаа холбоог ойлгон ижил төстэй шинжийг олох адилтгалын аргаар судалсан.

Нийт сурагчдын хийсвэр сэтгэхүйн хөгжил дундаж үзүүлэлттэй байна. Стандарт хазайлт багатай байгаа  тул сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн түвшин жигд байна.

Сэтгэхүйн харьцуулах үйлдлийг судалсан судалгааны дүнгээс харахад, сурагчдын юмсын дотоод мөн чанарыг ойлгон ижил төстэй шинжээр нь харьцуулах чадвар нийт сурагчдын хувьд сул байна. (M=1.87) Стандарт хазайлтын утга бага байгаа тул сурагчдын гүйцэтгэлийн хоорондын ялгаа багатай байна.

Хүснэгт 1 сэтгэхүйн хөгжлийн статистик үзүүлэлтүүд

Нас

Байршил

 Үзүүлэлт

Хийсвэр сэтгэхүй

Сэтгэхүйн харьцуулах үйлдэл

 

 

15

 

Орон нутаг

Дундаж утга

2.87

1.95

Стандарт хазайлт

0.72

0.78

Улаанбаатар хот

Дундаж утга

2.63

1.76

Стандарт хазайлт

0.81

0.80

 

 

 

16

Орон нутаг

Дундаж утга

2.84

1.86

Стандарт хазайлт

0.61

0.64

Улаанбаатар

Дундаж утга

2.71

1.94

Стандарт хазайлт

0.61

0.64

 

 

17

Орон нутаг

Дундаж утга

2.72

1.86

Стандарт хазайлт

0.78

0.63

Улаанбаатар

Дундаж утга

2.79

1.87

Стандарт хазайлт

0.56

0.77

Сурагчдын хийсвэр сэтгэхүйн хөгжлийн түвшин нь нас, байршлын хувьд ач холбогдол бүхий ялгаа алга байна.

зураг  1Сэтгэхүйн хөгжлийн түвшний дундаж үзүүлэлт (насаар)

II. СУРАГЧДЫН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

a. Үг тайлбарлах чадвар

Сурагчдын үг тайлбарлах чадварыг бодит утга бүхий үгс, салаа утгатай үгс, хийсвэр утгатай үгсийг тайлбарлах хүрээнд авч үзсэн.

Сурагчдын үг бүлэглэх чадварын хөгжлийг ерөнхий дундаж үзүүлэлтээр авч үзлээ. Үр дүнгээс харахад, 15 настай орон нутгийн сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.6), салаа утгай үгийг тайлбарлах нь дундаж (M=3.19), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.92) түвшинд байна. Харин 15 настай Улаанбаатар хотын сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.94)  , салаа утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.72), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.61) байна.

Орон нутгийн 16 настай сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.91), салаа утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.61), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь дунджаас дээгүүр (M=3.49) бол тухайн насны Улаанбаатар хотын сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=4.13), салаа утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.64)  , хийсвэр утгай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.69)  байна.   

Орон нутгийн 17 настай сурагчдын бодит утгай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.63), салаа утгай үгийг тайлбар?

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018