Төсөл хөтөлбөр

Орос хэлний багш,БСУГ-ын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг Буриадын улсын их сургуультай хамтран зохион байгууллаа

2017-11-15 15:41

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид, мөн 16 аймаг 5 дүүргийн БСУГ-ын мэргэжилтэн, гадаад хэлний багш нар нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Улаан- Үд хотноо мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь:

  • БСУГ-ын гадаад хэл хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн багш нарын орос хэлний заах арга зүйг хөгжүүлэх
  • БМДИ-ийн арга зүйчид мэргэжил дээшлүүлэх сургалтын онцлог, арга зүйгээс суралцах орос хэлний хэрэглээний чадвараа ахиулах байсан юм.

Сургалтын хөтөлбөрт:

  1. Орчин цагийн орос хэлийг гадаад суралцагсдад заах арга зүйд тулгамдаж буй асуудлууд
  2. Орчин цагийн заах арга зүйн үндсэн дүрмүүд
  3. “Хэл зүйн дүрмийн хэл шинжлэлийн арга зүйн үндэс”
  4. Текст как ресурс обучению речевому общению в практическом курсе РКИ”
  5. “Моделирование учебного процесса в практике преподавания РКИ. Урок РКИ”
  6. РКИ олон улсын стандартын заах арга зүйн онол
  7. Гадаад суралцагчдад тулгардаг дүрмийн бэрхшээлүүд /ихэвчлэн энэ нь үйл үгнүүд байдаг бөгөөд нэг чигийн болон олон чигт, угтвартай ба угтваргүй г.м.
  8. РКИ дахь эх дээр ажиллах арга зүй
  9. РКИ дахь мультимедиа технологийг ашиглах арга зүй
  10. РКИ-ийн хичээлүүдийг бүх шатанд заах арга зүй зэрэг мэргэжлийн заах арга зүйн хичээлүүд голлон орсон.  

Мөн энэ үеэр Буриадын улсын их сургууль дээр “Учебно-Исследовательская деятельность в системе общего, дополнительного и профессионального образования» сэдэвт бүх оросын эрдэм шинжилгээний 8-р хурал таарсан бөгөөд Монголоос ирсэн сургалтын багийнхан энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож сургалтын багыг ахлан явсан БМДИ-ийн гадаад хэлний арга зүйч, доктор А.Ирээдүй тус хуралд илтгэл тавьсан юм.

Мөн 33 гимназийн үйл ажиллагаатай танилцаж тус гимназийн багш нартай харилцан ярилцаж туршлага солилцсон юм.

Сургалтад хамрагдсан орос хэлний багш нар орчинд нь гадаад хэлний заах аргын мэдлэгээ сайжруулах ийм төрлийн сургалтыг ач холбогдол, үр дүнг өндрөөр үнэлж байгаа бөгөөд БСШУСЯ болон БМДИ-ийн зүгээс ч мөн Буриадын их сургууль болон ОХУ-ын бусад их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон талаар хамтран ажиллахаар төлөвлөж байгаа билээ.

Буриадын улсын их сургуулийн вэб хуудаснаа дээрх сургалтын талаарх гарсан мэдээллийг та доорх линкээр орж сонирхох боломжтой. http://www.bsu.ru/news/18045/ 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018