Төсөл хөтөлбөр

bagsh.itpd.mn: Багш, ажилтанд зориулсан онлайн зөвлөмжийн цахим хуудас

2017-01-05 11:15
Bagsh.itpd.mn: Багш, ажилтанд зориулсан онлайн зөвлөмжийн цахим хуудас

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн санаачилгаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд зориулсан онлайн зөвлөмжийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Энэхүү цахим хуудсаар дамжуулан багш нарт мэргэжлийн онол, арга зүйн зөвлөмж, мэдээллийг онлайн хэлбэрээр хүргэх, багш нар харилцан туршлага солилцох, аливаа асуудлын шийдлийг олох зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлэх, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчдэд хандсан асуулт, санал, хүсэлтээ ирүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа өрнүүлэх талбар болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Энэхүү ажлын эхлэл болгон “Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, шинэчилсэн хөтөлбөрөөр сурах бичиггүй, суралцахуйн удирдамжтай хичээллэж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор судлагдахуун бүрээр зөвлөмж бэлтгэн онлайн хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажлыг хүргэж эхэллээ.

Тус цахим хуудаст сар бүрийн эхний 7 хоногт 12 судлагдахуун тус бүрээр зөвлөмжийг шинэчлэн байршуулж байх төдийгүй багш нарын асуулт, санал, зөвлөмжийг хүлээн авах, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр онлайн, зайны сургалтын хэлбэрээр үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Иймд ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан та бүхнийг манай цахим хуудсаар зочилж бидэнтэй хамтран ажиллахыг урья.

Дараагийн зөвлөмж гаргахад шаардлагатай асуулт, санал, хүсэлтээ дараах ангиллын дагуу цахим шуудангаар ирүүлэх боломжтой.

Судлагдахуун

Цахим шуудан

Монгол хэл, бичиг, уранзохиол

mhbuz@itpd.mn

Математик

mathematics@itpd.mn

Физик

physics@itpd.mn

Хими

chemistry@itpd.mn

Биологи

biology@itpd.mn

Мэдээллийн технологи

informatics@itpd.mn

Гадаад хэл

foreignlanguage@itpd.mn

Түүх, нийгмийн ухаан, Бизнес судлал

tnu@itpd

Газарзүй

geography@itpd.mn

Техник технологи, зураг дизайн

dudt@itpd.mn

Биеийн тамир, эрүүл мэнд

bt@itpd.mn

Урлаг

urlag@itpd.mn

Цахим хуудастай холбоотой асуудлыг хүлээж авах хаяг bagsh@itpd.mn

Одоогоор тус цахим хуудаст 12 судлагдахуун хичээлийн 26 зөвлөмж байршаад байна.

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018