Судалгаа, шинжилгээ

"Core to Core" хөтөлбөрийн хоёр дахь уулзалт Монгол Улсад амжилттай болж өнгөрлөө

2017-12-27 11:14

Японы JSPS (Japan Society for the Promotion of Science), Окаяама Их Сургууль (Okayama University)-ийн санхүүжилтээр  Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих "Core to Core" хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байна.

Уг хөтөлбөр нь 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний уулзалт 2016 оны 6-р сард Япон улсад болсон, харин хоёр дахь уулзалтыг  Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Монгол улсын их сургуультай хамтран 11 сарын 24-26 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын нээлтийн үйл ажиллагаа дээр БМДИ-ийг төлөөлж дэд захирал О. Оюунтунгалаг үг хэлж БМДИ дээр Тогтвортой хөгжлийн Боловсролын суурь судалгаа, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудаар дамжуулан ТХ-ыг боловсролд интеграцчилах чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа талаар онцлон тэмдэглэж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ уулзалтад Япон, Солонгос, Хятад, Индонез, Лаос, Мьянмар, Монгол зэрэг Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудын судлаачид Тогтвортой Хөгжлийн Боловсролын талаарх өөрийн улсад хийгдэж буй судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, туршлага судлан үзэл бодлоо солилцон, Монгол улсын болон хувийн их дээд сургууль, БМДИ-ийн судлаачид, дунд сургуулиудын ханан илтгэлүүд хэлэлцэгдлээ.

Физикийн тэнхимийн зөвлөх Профессор Б.Бурмаа зочноор уригдаж Багш бэлтгэх тогтолцоонд ТХБ-ыг хэрхэн тусгаж байгаа талаар илтгэл тавьсан юм. БМДИ-ээс Байгалийн ухааны сургалтын албаны дарга Д. Үүрийнтуяа “Даяар үйлийн хөтөлбөрийн сургуулийн орчин дахь хэрэгжилт” сэдэвт судалгааны ажлаа хэлэлцүүллээ.

Хөтөлбөрийн дараагийн уулзалт Японд 2017 оны 6-р сард болохоор товлогдлоо. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018