Судалгаа, шинжилгээ

“МОНГОЛЫН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ БА ЁС СУРТАХУУНЫ ТАЛААРХ БАГШ НАРЫН ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛРҮҮЛЭХ” СУДАЛГАА

2017-09-25 09:29
Багшийн ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээний талаар тунхаглалын шинжтэй онол, дүрэм байх нь элбэг. Багш нар тэрхүү дүрэм, журмыг хэрхэн хэрэгжүүлдэг, өөрсдийн мэргэжлийн онцогт тохирох ёс суртахуун, зан байдлын талаар ямар үзэл, хандлагатай байдгийг судалсан эмпирик судалгаа, ялангуяа мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны суурь хүчин зүйлсийн нөлөөг судалсан судалгаа ховор байдаг билээ.

Багшийн ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээний талаар тунхаглалын шинжтэй онол, дүрэм байх нь элбэг. Багш нар тэрхүү дүрэм, журмыг хэрхэн хэрэгжүүлдэг, өөрсдийн мэргэжлийн онцлогт тохирох ёс суртахуун, зан байдлын талаар ямар үзэл, хандлагатай байдгийг судалсан эмпирик судалгаа, ялангуяа мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны суурь хүчин зүйлсийн нөлөөг судалсан судалгаа ховор байдаг билээ. БНУУ-ын Сэгэд Их Сургуулийн Докторант П.Даваажав,  доктор, профессор  Эдит Каталин Молнар,  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн аргазүйч Д.Даваасүрэн нарын хамтарсан  "Багш мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны асуудлуудын талаарх хувь багшийн өөрийн үзэл бодол, мэргэжилдээ хандах  хандлагыг илрүүлэх" туршилт судалгааны тайланг үүгээр танилцуулж байна. 

Энэхүү судалгаагаар ЕБС-ийн багшийн мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны өнөөгийн байдлыг багшийн харах өнцгөөс судалж,  эмпирик түвшний мэдээллүүдийг цуглуулсан болно. Судалгааны үр дүнгээс харахад багшийн ёс зүйн эерэг зан байдал /ёс суртахуун/-ын үзүүлэлт нэлээд өндөр давтамжтай,  харин  сөрөг үзүүлэлт  маш бага давтамжтай  илэрсэн байна. Энэ нь тэдний ажил мэргэжилдээ хандах хандлага, үнэлэмж өндөр байгааг илэрхийлж байна. Гэсэн хэдий ч зарим сөрөгт талууд ч илэрсэн байна. Тухайлбал, багш нарын дөрөвний нэг нь багш мэргэжлийг санамсаргүй байдлаар, эсвэл элсэлтийн шалгалтын дүн нь бусад мэргэжлийг сонгоход хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар сонгосон, арван хүн тутмын нэг нь мэргэжлээ сонгохдоо бие даан шийдвэр гаргах эрх мэдэлгүй байснаас бусдын нөлөөнд автсан гэсэн бол зөвхөн 1.3% нь багшлахуй болон мэргэжлийн карьертэй холбоотой шалтгааныг дурьдсан байна. Багш байхын сөрөг талуудыг илэрхийлсэн 12  төрлийн шалтгааныг дурьджээ. Эдгээрийн гуравны нэгээс илүү нь бичиг цаасны ажилтай холбоотой ачаалал их гэснээс гадна сургуулийн удирдлагаас үзүүлэх дэмжлэг хангалтгүй, багшийн болон сурагчдын  үнэлгээний асуудлууд, гэнэтийн нэмэлт үүрэг даалгаврын талаар тэмдэглэгдсэн байв. 

Судалгааны дэлгэрэнгүй тайланг энэ удаад англи хэл дээр танилцуулж байгаа бөгөөд багш судлаач хэн бүхэн судалгаа, шинжилгээний ажил, багш бэлтгэх, давтан бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, сайжруулах зэрэгт ашиглах боломжтой. 

"Багш мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны асуудлуудын талаарх хувь багшийн өөрийн үзэл бодол, мэргэжилдээ хандах  хандлагыг илрүүлэх" туршилт судалгааны тайланг Ethics-and-Morality-report-2017-09-27 дарж татаж авна уу.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018