Судалгаа, шинжилгээ

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

2017-05-04 15:42
Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

МУБИС-ийн урилгаар Нагоя их сургуулийн эрдэмтэн багш нар Монголд 7 хоног ажиллаж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу 5-р сарын 4-ны өдөр МУБИС-ын “А” байранд “Орон нутгийн онцлог харгалзсан сургуулийн менежмент, хэрэгжилт” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хуралд МУБИС, Нагоя Их сургууль, БМДИ-ээс гадна Боловсролын зээлийн сан, “Гурван-Эрдэнэ” багшийн сургууль, Хууль сахиулахын их сургуулийн багш судлаачид оролцлоо. Хурлын үндсэн илтгэлийг Япон улсын Нагоя их сургуулийн Боловсрол судлал- хүний хөгжлийн сургуулийн захирал Үэдо Такео “Орон нутагт тулгарч буй асуудлыг шийдэх сургууль төвт боловсролын шинэчлэл” сэдвээр, Монголын БСШУСЯ-ны харьяа БМДИ-ийн захирал А.Туяа “Монгол улс дахь багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэвийн чиг хандлага”  сэдвээр тавьлаа.

japanpro2

japanpro3

Энэхүү хуралд Япон улсаас Нагоя их сургуулийн профессор Отани Такаши, Шибата Ёшиаки, Сакамото Масанобу, Айчи Бүнкёо их сургуулийн профессор Соэжима Такаши, Накашима Ёшико нар оролцсон. Мөн Нагоя их сургуулийн докторант Н.Дуламжав орчуулагчаар ажилласан юм.

japanpro1

Сургуулийн менежментийн чиглэлээр олон жил судалж ирсэн Японы туршлагаас суралцах зүйл арвин байгааг хуралд оролцогчид онцолж байсны дээр Япон хийгээд Монгол орны боловсролын зорилго нь хүүхдийн хүмүүжил төлөвшилтэд  чиглэгдэж байгаатай санал нийлж байсан юм. Энэхүү хурлын үеэр тавигдсан илтгэлүүд БМДИ-ээс эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүл дээр бүрэн эхээрээ нийтлэгдэх болно.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018