Судалгаа, шинжилгээ

"Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй" VI бага хурал

2018-11-07 19:50

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран “Боловсролын чанар нь хичээлийн чанараас, хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй ” онол практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Эдгээр хурлаар багш, удирдах ажилтан, судлаачдын хичээлийн судалгаагаар бүтээсэн шилдэг арга туршлага, технологи, үр дүнг хэлэлцэж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох , ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих хэрэгцээ, сургуульд суурилсан багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой юм. “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй ” онол практикийн VI бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 16, 17 ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулна. Энэ удаагийн хуралд багш, судлаачид 134 илтгэл ирүүлснээс нэгдүгээр шатанд шалгарсан дараах илтгэлүүдийг хэлэлэцэнэ.

 

Энд дарж илтгэлүүдийг татаж авна уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018