Судалгаа, шинжилгээ

Боловсролын чанар нь хичээлийн чанараас, Хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас

2018-01-12 16:52

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг байгуулагдсаны 5 жилийн ойн босгон дээр “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ-2017” сэдэвт уламжлалт онол практикийн бага хурал 2018 оны 01 дугаар сарын 1112-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд 17 аймаг, 5 дүүргээс нийт 138 илтгэл ирснээс Хичээлийн судалгааны үндэсний экперт, зөвлөхүүд тодорхой шалгуурын дагуу шүүж, 54 илтгэлийг сонгон хэлэлцлээ. Хуралд хамгийн олон буюу 20 илтгэлийг Дорнод аймаг ирүүлсэн бол Ховд 15, Завхан, Дархан-Уул тус бүр 12, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг тус бүр 10, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9 илтгэл ирүүлсэн байна.

Онол практикийн V бага хуралд хичээлийн судалгааны мэргэжилтэн, их дээд сургуулийн багш судлаачид, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн, СӨБ, ТХБ болон ЕБС-ийн аман болон ханын илтгэл хэлэлцүүлсэн сургуулийн захирал, менежер, багш нар, хүндэт зочид, хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ажилтан зэрэг 170 гаруй хүн оролцсон байна.

Хурлын нээлтэд БМДИ-ийн захирал А.Туяа, МХСН-ийн гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг, Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Танака Томоаки нар үг хэлж, амжилт хүсэхийн зэрэгцээ багш мэргэжлийн тасралтгүй хөгжилд энэхүү хурлын оруулж буй хувь нэмрийг онцолсон юм. Энэ удаагийн хурал “Боловсролын чанар нь хичээлийн чанараас, Хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор зохион байгуулагдсан юм.

Бага хурлын 4 салбар хуралдаанаар “Сургуульд суурилсан хичээлийн судалгаа”-нд 3, “Хүүхдийн хөгжил”-д 4, “Тусгай хэрэгцээт боловсрол” 6,“Байгалийн ухаан”-ны 12, “Хэл, нийгмийн ухаан”-ы салбар 14 , “Бага боловсрол”-ын 11 илтгэлийг тус тус хэлэлцлээ.

Онол практикийн V бага хурлын илтгэлүүд судалгааны цар хүрээ, практик ач холбогдол, илтгэгчдийн ур чадвар зэрэг олон үзүүлэлтээр өмнөх жилүүдийн хурлын илтгэлээс сайжирсаныг Хичээлийн Судалгааны эксперт, зөвлөхүүд үнэлсэн байна.

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй дөрвөн илтгэлийг /салбар хуралдаан бүрээс нэг илтгэл/ сонгон шалгаруулж, Япон, Солонгос, Орос улсад хичээлийн судалгааны туршлага судлах эрхийн бичгээр урамшуулсан байна:

Салбар хуралдаан

Илтгэлийн болон илтгэгчийн нэр

Судлагдахуун

Эрхийн

 бичиг

Сургуульд суурилсан, хүүхдийн хөгжил, ТХБ

Цахим хичээлийн сан бүрдүүлж сурагчдыг хөгжүүлэх, хоцрогдол арилгах

Сургуульд суурилсан

ОХУ-ын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах

Байгалийн ухаан

Сурагчдын графиктай ажиллах чадварыг явцын үнэлгээгээр хөгжүүлэх арга зүй

Физик

Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах хөтөлбөрт хамрагдах

Нийгмийн ухаан

Үлгэрээр сурагчдын гадаад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлж, хүнд эхийг асуултын аргаар ойлгуулах нь

Англи хэл

Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах хөтөлбөрт хамрагдах

Бага боловсрол

Хэрэглэгдэхүүнийг оновчтой ашиглах боломж, арга зүй. технологи

Бага боловсролын математик

Солонгос, Монголын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах

Хуралд 7 ханын илтгэл оролцсоноос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын сургуулийн Б.Долгорсүрэн ахлагчтай бага ангийн багш нарын “6 настай хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх арга зүй” сэдэвт илтгэл үр нөлөөтэй илтгэлээр шалгарч Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах эрх авсан байна.

Энэ жилийн хурлын нэг онцлог нь V бага хурлын “Анхдагч”, “Түгээн дэлгэрүүлэгч” гэсэн хоёр байгууллагад олгох номинацийг шалгаруулж талархал илэрхийлсэн явдал юм.

Номинацийн эзэд:

Номинаци

Байгууллага

Юуны төлөө

1

Анхдагч

Орхон аймгийн 22-р цэцэрлэг

Анхны СӨБ-ийн илтгэлийг хэлэлцүүлсэн тул

2

Анхдагч

Завхан аймгийн Тэс сумын сургууль

Анхны ТХБ-ын илтгэл хэлэлцүүлсэн тул

3

Анхдагч

Нийслэлийн СБД-ийн 25-р сургууль

Анхны ТХБ-ын илтгэл хэлэлцүүлсэн тул

4

Анхдагч

Нийслэлийн ХУД-ийн 63-р сургууль

Анхны ТХБ-ын илтгэл хэлэлцүүлсэн тул

5

Анхдагч

Нийслэлийн БЗД-ийн 55-р сургууль

Анхны ТХБ-ын илтгэл хэлэлцүүлсэн тул

6

Анхдагч

Хөвсгөл аймгийн ДМЦС

Монголд анх удаа Хичээлийн судалгааны өдөрлөгийг 2017 онд амжилттай зохион байгуулсан

7

“Түгээн дэлгэрүүлэгч”

Дорнод аймгийн 12-р сургууль

Хамгийн олон илтгэл хэлэлцүүлсэн тул

Хурлын үеэр Монгол улсад багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд  өөрийн бодит үйл ажиллагаагаар оролцож, зохих шалгуурыг хангасан багш нарт хичээлийн судалгааны “Үндэсний шинжээч”, “Бүсийн сургагч багш”-ийн эрх олгосон байна. Үүнд:

Мэргэжилтний

 эрх

Хэнд

Үндсэн ажил

Гэрчилгээний

дугаар

Үндэсний эксперт

Гончигжавын Юмчмаа

МУИС, ШУС-ийн газар зүйн багш, доктор

№0001

Үндэсний эксперт

Бямбаагийн Лхамноржмоо

БГД-ийн “Эхлэл” сургуулийн сургалтын менежер

№0002

Бүсийн сургагч багш

Баасанжавын Гантулга

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн”  цогцолбор сургуулийн Математикийн багш

№0004

Бүсийн сургагч багш

БаярсайханыТунгалагцэцэг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн”  цогцолбор сургуулийн Математик-физикийн багш

№0005

Бүсийн сургагч багш

Рэгзэдмаагийн Цэрэн-Очир

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайван ЕБС-ийн биологийн багш

№0003

 “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй- 2017” сэдэвт онол практикийн V бага хурлыг амжилттай зохион байгуулсан БМДИ-ийн арга зүйч, албан хаагчид, МХСН-ийн гишүүд, Тусгай хэрэгцээт боловсрол төслийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018