Мэргэжлийн зэрэг олгох

Шинэ зөвлөхүүд үнэмлэхээ гардан авлаа

2017-01-25 16:36

“Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Багш хөгжлийн ордноо зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм, БСШУ-ны сайдын А/305 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2012 оноос хойш тус институт зохион байгуулж байна.

Шинэ зөвлөхүүд үнэмлэхээ гардан авлаа

“Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Багш хөгжлийн ордноо зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм, БСШУ-ны сайдын А/305 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2012 оноос хойш  тус институт зохион байгуулж байна.  БМДИ-ийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар хүсэлт гаргасан багш ажилтны материалд дүгнэлт гаргадаг. 

zu1

zu5

Мэргэжлийн “Зөвлөх” багш нь журмын дагуу дараахь шалгуурыг хангасан байх шаардлагатай.  Үүнд,  СӨБ, ЕБС-д багшаар 15 болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, суралцагч бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж, боловсролын технологийн  хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, туршлагаа дөрвөөс доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, зөвлөн туслаж, үр дүнд хүрсэн байх, суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, дөрвөөс доошгүй сургуульд зөвлөн тусалсан байх гэж заажээ.

zu2

zu6

zu9

Энэ жил “Зөвлөх” зэргийн шалгуурыг 59 багш хангасан ба тэдэнд БСШУС-ын сайдын А/177 тоот тушаалаар “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгосон.

БМДИ нь жил бүр “Зөвлөх багш нарын зөвлөлдөх уулзалт”-ыг  уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалтын гол зорилго  нь “зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, манлайллыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, мэргэжлийн аргазүйчидтэй хамтран ажиллах боломжийг нээх хэмээн тодорхойлсон.

Үндэсний хэмжээнд данстай болж буй зөвлөх зэрэгтэй багш нарын, багшийн хөгжил болон боловсролын салбарт үзүүлэх хамгийн гол үүрэг, хариуцлага бол “бусад багш нарт мэргэжил арга зүйн хувьд эергээр нөлөөлөх, хөгжүүлэх, дагуулан сургах явдал” хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

zu10

zu3

zu4

Энэ жилийн хувьд зөвлөх зэрэг авсан багш нараас хамгийн олон буюу 17 багш нь сургуулийн өмнөх ба бага боловсролын багш нар байна. Сонирхуулахад, анх удаа сургуулийн нийгмийн ажилтан “зөвлөх” зэрэг авч байна. Учир нь Засгийн газрын 229 тоот тогтоолыг үндэслэн нийгмийн ажилтанд зэрэг олгодог ба “мэргэжлээрээ 15 жил тасралтгүй, үр дүнтэй ажилласан байх” гэж заасан байдаг. Харин сургуулийн нийгмийн ажилтны ажлын байр манай улсад 15 жилийн өмнө бий болсон аж.

Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 217 зөвлөх багш ажиллаж байна. Зөвлөх багш мэргэжлийн зэрэг нь 10 жилийн хугацаанд хүчинтэй байна.  

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018