Мэргэжлийн зэрэг олгох

“Зөвлөх багш”ийн зэрэг олгуулах хүсэлт гаргасан багш нараас онлайн шалгалт авна

2015-11-30 16:26

“Зөвлөх багш”ийн зэрэг олгуулах хүсэлт гаргасан багш нараас онлайн шалгалт авна

“Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулах хүсэлт гаргасан багш нараас онлайн хэлбэрээр шалгалт авч, гадаад хэл, мэдээллийн технологийн мэдлэг, чадварын түвшинд үнэлгээ өгөх болсон. Энэ шалгалтыг  2015 оны 12-дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулахаар товлоод байна.

Орон нутагт онлайн  шалгалтыг БСГ-ын мэдээлэл зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн хариуцан аймгийн төвд зохион байгуулна. Харин нийслэлийн багш нар Багш хөгжлийн ордны 605 тоот өрөөнд шалгалт өгнө.  Онлайн шалгалтын сэдэв,  дэгийн талаар БМДИ удирдлагаар ханган ажиллах болно. 

Иймд 2015 онд “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг авахаар хүсэлт ирүүлсэн нэр бүхий багш нар товлосон байранд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байхыг анхааруулж байна. Аймгуудын Боловсрол соёлын газрууд шалгалтад багш нараа  бүрэн хамруулах, интернэтэд холбогдсон анги танхим бэлтгэж, техникийн шаардлагыг хангах зэргээр  хамтарч ажиллахыг хүсье.  

 

12301601_1109123892439915_4694407923384046401_n

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018