Мэргэжлийн зэрэг олгох

БСШУ-ны сайдын 2008 оны 73 тоот тушаалаар батлагдсан “СӨБ, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэжлийн зэрэг олгох журам” 2013 онд шинэчлэгдэж, “СӨБ, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох журам” нэртэйгээр Боловсрол шинжлэх ухааны сайдын 305 дугаар тушаалаар батлагдан 2013 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна.

Тус институт нь 2013 онд багш нарт мэргэжлийн “Зөвлөх” зэрэг олгохдоо шинэ журмын хэрэгжих хугацаа болоогүй байсантай холбогдуулан, шинэ ба хуучин хоёр журмын шалгуурыг үндэслэн “шилжилтийн түр шалгуур” боловсруулж, БМДИ-ийн захирлын А/78 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталж мөрдсөн билээ.

2014 оны хувьд шинэ журам үйлчлэх цаг хугацаа болсон хэдий ч багш нарт мэргэжлийн зэрэг олгох зарим шалгуурын хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй байна. Шинэ журмаар багш нарт мэргэжлийн зэрэг олгоход шаардагдах материал хүлээж авах цаг хугацаа болсонтой холбогдуулан мэргэжлийн зөвлөх зэрэг олгоход 2013 онд мөрдсөн “түр шалгуур”-ыг та бүхэнд толилуулж байна. Үүнийг орон нутгийн хэмжээнд багш нарт мэргэжлийн “тэргүүлэх” зэрэг олгох болон “зөвлөх” зэрэгт нэр дэвшиж байгаа багш нарын материалыг хүлээн авахад баримжаа болгон ашиглахыг зөвлөж байна. Мэргэжлийн “зөвлөх” зэргийн болзол хангахад багш нар өөрсдийн арга туршлага, шинэ технологийг “Технологийн үндэсний сан”-д байршуулсан байх учиртай. Гэхдээ энэ санд багш нар арга туршлага, технологио байршуулах нөхцөл хараахан бүрдээгүй байгаатай холбогдуулан  багш нарт өөрсдийн боловсруулсан хөтөлбөр, арга аргачлалыг “Багшийн хөгжил” портал сайтад байршуулсан байхыг зөвлөж байна.

 (БМДИ-ийн захирлын 2013 оны А/78 тоот тушаалын холбогдох хэсгийг хавсаргав.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6154
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37507
  • Энэ сард 135390
  • Нийт 267005

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019