Клубууд

IT клуб

Клуб ажиллуулах хэрэгцээ, шаардлага: Мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээлэл болон мэдлэгийг улам чухалд үзэх болжээ. Иймээс дэлхийн улс орнууд мэдээллийг боловсруулахдаа МХТ-ийн мэдлэг, чадвараа ашигладаг, эргэцүүлэн бодох чадвартай, бүтээлч, мэдлэг бүтээх, асуудлыг шийдвэрлэх чадвартай ажилтнуудыг бэлтгэхийг зорьдог болжээ.

21 зууны дэлхийн иргэний эзэмших чадваруудын нэг нь дижитал иргэн байх явдал болоод байна. ЕБС, цэцэрлэгийн багшийн МХТ-ийг ашиглах чадвар нь харилцан адилгүй бөгөөд МХТ-ийг ашиглах суурь чадвар болон сургалтад хэрэглэх чадварыг хөгжүүлэх бодит хэрэгцээ бий болоод байна.  Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад 1 өдрийн МХТ-ийн хэрэглээний хичээл заагддаг боловч сургалтын хугацаа хэт богино, агуулга ихтэй учир дадлага хийх, харилцан туршлага солилцох нөхцөл боломж хангалтгүй байна.

Үйл ажиллагааны чиглэл, хэлбэр: Клуб нь гишүүдийнхээ мэдээллийн технологийг ашиглах ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, семинар, уулзалт, туршлага солицох үйл ажиллагаа зохион байгуулах хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  

Клубийн ахлагч: П.Зохихсүрэн

IT клубийн 2018 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө

Үйл ажиллагаа

Хугацаа

Байршил

  1

Клубийн гишүүнээр элсэх хүсэлтийн бүртгэлийг онлайнаар зохион байгуулах

 тогтмол

www.itpd.mn

  2

Клубийн сургалт, үйл ажиллагаа

2018/05/24-2018/07/01 болон 2018/09/15-2018/12/10 хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв гарагт 18.00 цагаас

БХО

  3

Клубийн үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцүүлэх

2018/12/13

БХО

Клубийн гишүүнд тавигдах шаардлага:

Мэдээллийн технологи ашиглах чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй, хариуцлагатай.

Клубийн гишүүнчлэлийн татвар 1 сарын 20,000 буюу 2018 онд 100,000 байна.

Холбоо барих хаяг, утасны дугаар: Багшийн хөгжлийн ордон, 703 тоот, 9700-0730

 

Клубд гишүүнээр элсэх хүсэлт гаргах

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3057
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 12933
  • Энэ сард 49084
  • Нийт 49084

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019