Дүрс бичлэг

No.1 Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? БМДИ-ийн онлайн сургалт Тэгш хамруулан сургах боловсрол

2019-06-03 11:05

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран 2015 оны 8-р сараас хэрэгжүүлж буй ЖАЙКА –ийн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын үйлчилгээнд хамруулах, сургуульд нээлттэй хүлээж авах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж байна . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хүлээж авах тогтолцоог бий болгох зорилгоор туршилтын 14 сургуультай хамтран, “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсруулах, багшлах арга зүйг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчинг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Туршилтын сургуулиуд дээр хэрэгжүүлсэн хийгдсэн үйл ажиллагаа, сургалтууд дээр үндэслэн, холбогдох багш, мэргэжилтнүүдэд видео хичээлээр дамжуулан тэгш хамруулан сургах боловсролын талаар нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх, мэдлэгийг сайжруулах зорилгоор “Тэгш хамруулан сургах боловсрол” нэртэй цуврал онлайн видео хичээлийг дохионы хэлний хөрвүүлэгтэйгээр боловсруулав. Эдгээр хичээлүүдийг үзээд мэдлэгээ бататгах үүднээс өөрийгөө шалгах 3 багц тестийг бэлтгэсэн болно.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019