Дүрс бичлэг

БСУГ-ын дарга, мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулагдаж байна

Гурван өдөр үргэлжлэх энэхүү уулзалтын үеэр боловсролын салбарын олон талт асуудлууд  яригдана. Тухайлбал, боловсролын хөгжил, үнэлгээ, багшийн тасралтгүй хөгжлийн чиг хандлага, мөн боловсролын бодлого, хэрэгжилт, шийдвэрлэх асуудлууд хөндөгдөх юм.

Мөн шинээр батлагдсан хэд хэдэн баримт бичгийг танилцууллаа. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, “Ес зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын шинэчлэн баталсан найруулга, “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын  төслийг танилцууллаа.  

БМДИ-ийн захирал, доктор Д.Сүрэнчимэгийн багшийн хөгжлийн асуудлаар илтгэл тавьсан. Ингэхдээ  хүний хөгжлийн талаарх олон улсын хандлага хаашаа явж байгаа,  өнөөгийн шинэ нөхцөлд орчин цагийн багш ямар байвал зохистой, багшаа хөгжүүлэхдээ бид юу юуг анхаарах ёстой талаар судалгаанд үндэслэн ярьсан юм. Түүний илтгэлийн хэсгээс сонирхуулъя.

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1574
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 11450
  • Энэ сард 47601
  • Нийт 47601

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019