Хэвлэлийн мэдээ

БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-21 11:01

БНСУ-ын Сөүл хотноо зохиогдож буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 АСЕМ-ын гишүүн 42 орон, олон улсын байгууллага зэрэг нийт 200 гаруй төлөөлөл оролцож буй тус чуулга уулзалтад өнөөдөр /2017.11.21/ БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак-Ён үг хэллээ. Тэрбээр боловсролын салбарын хамтын ажиллагаа улс орнуудын харилцаа, хэтийн хөгжилд чухал байр суурь эзэлнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Боловсролын сайд нарын VI чуулга уулзалт хоёр салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн хуралдааны гол сэдэв нь АСЕМ-ын гишүүн орнуудын зүгээс ирэх 10 жилийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг хэрхэн дээшлүүлэх тухай байсан юм. Түүнчлэн “Насан туршийн боловсрол, мэргэжлийн боловсрол сургалт”-ын чиглэлээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг боллоо. Мөн АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтыг зохион байгуулагч улс болох БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак-Ён оролцогч орнуудын Боловсролын сайд нарыг хүлээн авч уулзлаа.

 

Эх сурвалж: http://www.mecss.gov.mn/news17112101

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018