Хэвлэлийн мэдээ

Д.Сүхбаатарын талбайд “Ном солилцох өдөрлөг" болно

2017-01-05 17:14
2017 оны 1-р сарын 7-ны Бямба гарагт 12:00 - 13:00 цагийн хооронд Анхны ном солилцох өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.

Д.Сүхбаатарын талбайд “Ном солилцох өдөрлөг" болно

 

2017 оны 1-р сарын 7-ны Бямба гарагт 12:00 - 13:00 цагийн хооронд Анхны ном солилцох өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно. 

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа аж.

Ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх юм байна. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой.

“Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэнэ.

Бямба гарагт болох анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллахаар болжээ. 

Өдөрлөгт нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл, урлагийн газр

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019