Хэвлэлийн мэдээ

БСШУ-ны сайд Лу.Гантөмөр Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллажээ

Эх сурвалж www.medeelne.mn

БСШУ-ны сайд Лу Гантөмөр салбарын шинэчлэлийн хэрэгжилт тэр дундаа Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт хөдөө орон нутгуудад хэрхэн хэрэгжиж буйтай өөрийн биеэр очиж танилцаж байгаа билээ.

Тэрээр өнгөрсөн сард баруун аймгуудад ажиллахдаа сургуулийн өмнөх боловсрол, бага дунд боловсрол хэрхэн олгогдож байгаатай танилцсаны зэрэгцээ Багш соёлын байгууллагын ажилчид мөн төгсөх ангийн сурагчидтай уулзалт хийж хаврын элсэлттэй холбоотой мэдээ мэдээлэл өгсөн.

Харин энэ удаад салбарын сайд Лу.Гантөмөр  Дундговь,Өмнөговь аймгуудад ажиллаж салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт ямар байгаатай танилцсан байна.

Түүнчлэн хаврын элсэлттэй холбоотойгоор хүүхдүүд хэрхэн зөв мэргэжлээ сонгох, ирээдүйд хэн байх,дэлхийн хүн болох, үүний тулд сурагч бүр тархиа хөгжүүлэх  тухай сонирхолтой лекц уншсан байна.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2884
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 2884
  • Энэ сард 76754
  • Нийт 76754

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019