Хэвлэлийн мэдээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын физикийн багш Г.Эрдэнэхуяг: Физикийн кабинеттэй л болмоор байна

-Сургалт их үр дүнтэй болж байна. Суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг судалж байна. Мөн физикийн хичээлийг заахад нэн шаардлагатай дадлага, туршилтуудыг хийж байгаа нь сургалтыг их сонирхолтой болгож байна.

- Та сургуулиа төгсөөд багш болсноос хойш мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хэр хамрагдаж байсан бэ? Энэ сургалтын онцлог зүйл юу байна?

-Үндэсний хэмжээний ийм том сургалтад анх удаагаа л оролцож байна. Аймаг бүсийн сургалтуудад бол тогтмол хамрагдаж ирсэн. Онцлог нь гэвэл цөм хөтөлбөрийн талаар нэлээн судалж байна.

pizik 5 jil1

-Сургалтад нийслэлээс гадна 21 аймгийн багш нар хамрагдаж байна. Туршлага мэдээлэл солилцох тал дээр хэр үр өгөөжтэй байна?

-Маш үр өгөөжтэй, бие биеэсээ мэдэхгүй чадахгүй зүйлээ асуух, хоорондоо танилцах, заах аргаас нь суралцах гэх мэт туршлага судалж байна. Цаашдаа ч холбоотой  байж бие биеэсээ туршлага судлах эхлэл болж байгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхэд бид энэ сургалтад ирэхээс өмнө орон нутагтаа онлайнаар даалгавраа авч 14 хоног гүйцэтгэсэн, хотод олон хоног хийх зүйлийг хөдөө орон нутагтаа хийгээд өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол том давуу тал. Манай Баянхонгор аймгийн хувьд ихэнх суманд интернетийн сүлжээ  орсон. Шилэн кабель орсон тул өндөр хурдтай.

pizik 5 jil

-Танай сумын сургууль физикийн кабинеттай юу?

-Харамсалтай нь байхгүй. Кабинеттай л болмоор байна. Туршилтын багаж төхөөрөмж ерөөсөө байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ч хөгжих багш ч ажлын байран дээрээ өсөх боломжууд нь үгүй болж байгаа юм. Онолын мэдлэг л олгоод байдаг туршлага дадлага ажил бол хөдөөдөө их хоцрогдож байна.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3116
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3116
  • Энэ сард 76986
  • Нийт 76986

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019