Хэвлэлийн мэдээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р сургуулийн газарзүйн багш Х.Дэлгэр: Онлайн сургалт ажлын байран дээрээ хөгжих боломжийг багш нарт олгож байна

-ЕБС-д тав дахь жилдээ ажиллаж байгаа газар зүйн багш нарын сургалт таван өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олон улсад түгээмэл хэрэглэгддэг сургалтын энэ хэлбэр манайхны хувьд харьцангуй шинэ зүйл. Таны хувьд ямар сэтгэгдэлтэй байна?

-Онлайн сургалт их давуу талтай юм. Ажлын байран дээрээ хөгжих боломжийг багш нарт олгож байна. Мөн заавал хот уруу ирж цаг зав хөрөнгө мөнгө ч үрэхгүй юм. Нөгөө талаас хувь хүний оролдлого чармайлт их шаарддаг юм байна.

gazarzui 5 jil1

Одоо чинь хөдөө орон нутаг ихэнх нь интернеттэй болчихсон, бас сургуулиуд багш хөгжлийн өрөө гарган тохижуулж компьютер интернетээр хангасан байгаа учраас нэг их хүндрэлтэй зүйл байхгүй гэж бодож байна. Интернетийн хурд гэхдээ бас янз бүр байдаг л даа. Ерөнхийдөө бол онлайн сургалт их боломжийн санагдаж байна. Бүх зааварчилгаа программ нь монгол тайлбартай сурахад их амар юм билээ. Орон нутагтаа ч гэсэн заавал ажил дээрээ гэлтгүй,гэртээ интернеттэй бол орой  очоод ч хийх боломжтой юм билээ

gazarzui 5 jil

-       Танхимын сургалт эхлэхээс өмнө онлайнаар даалгавраа авсан уу? Даалгавар хийхэд хүндрэлтэй зүйл байв уу?

-       Манай газар зүйн багш нарын хувьд хоёр дахь даалгавраа аваад хийсэн. Би эхнийх дээрээ жоохон алдаа гаргасан нэрээ Монголоор хадгалсан байсан програм нь таниагүй, латинаар бичих ёстой юм билээ. Сайн судалж байж хийх хэрэгтэй юм байна лээ шүү гэж багш нартаа хэлмээр байна.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3281
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3281
  • Энэ сард 77151
  • Нийт 77151

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019