Хэвлэлийн мэдээ

Л.Гантөмөр: Хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа нь харагдаж байна

Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцсан юм. 

2 дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 4-р цэцэрлэгийн тухайд л гэхэд Монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмзэгүүдийг өөрсдийн гараар хийж бүтээсэн байна.

Салбарын Сайд тус цэцэрлэгт ажиллах үеэрээ Цэцэрлэгүүдэд заавал том үйлдвэрээс тоглоом нийлүүлэх бус ийм жижиг өрөөнд хийж болдог жишээ энд байна хэмээн сайшаажээ. Үндсэндээ Орон нутагт хүүхдийн боловсролыг системчилсэн хөтөлбөрийн дагуу бус хүүхдийг хөгжүүлэх дуртай арга барилаар нь багш нар сургах болсон байна.

Тодруулбал цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ өглөө угтан аваад өөрсдийн дуртай тоглоом сонирхол зэрэгт нь тулгуурлан хүүхэд бүртэй нэг бүрчилэн ажилладаг. 

Цэцэрлэгийн сургалт өдөржин тоглоомон дунд явагдаж хүүхдүүдийн авъяасыг хөгжүүлэх талд маш оновчтой алхам болж буй.

                         Дэлгүүр болж тоглонгоо тоонд суралцаж байна

                            Багш нарын сэтгэл шингэсэн булан

Мэдээллийн эх сурвалж medeelne.mn

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3125
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3125
  • Энэ сард 76995
  • Нийт 76995

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019