Хэвлэлийн мэдээ

Г.Сүглэгмаа: Багшаар ажиллах эрхийн шалгалтыг ирэх сарын дундуур авна

Б.Цэнд-Аюуш

Өнгөрсөн жилээс эхлэн багшийн мэргэжлээр төгссөн, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүст ажиллах эрх олгох шалгалт авах болсон билээ. Уг шалгалтыг жилд хоёр удаа авах журамтай ч олон хүн бүртгүүлж чадаагүйн улмаас өнгөрсөн жил гурван удаа авч байсан. Харин энэ жилийн эхний шалгалтын бүртгэл энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд 28-нд дуусах юм. Нэг удаагийн шалгалтад дунджаар 3000 орёим хүн ордог байна. Гэтэл бүртгэл эхлээд 20 хонож байхад одоогийн байдлаар 189 хүн л бүртгүүлсэн байна. Энэ талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаагаас цөөн зүйлийг тодрууллаа.

Шалгалтын бүртгэл эхлээд нэлээд удаж байна. Одоогоор хэчнээн хүн бүртгүүлсэн байна вэ.

-Бүртгүүлэгчдийн тоо маш бага байна. Дунджаар нэг удаагийн шалгалтад гурван мянган хүн ордог. Дээд тал нь 4000 хүн өгч байсан. Одоогийн байдлаар 189 хүн бүртгүүлсэн байна. Цагаан сар болж байгаа учраас бүртгүүлэлт удаашралтай байгаа байх. Ер нь бүртгэл дуусах үеэр л олон хүн ирдэг юм. Өнөөдрөөс шалгалтын талаар олон хүн манайхаас лавлаж байна. Шалгалтыг онлайнаар авах бөгөөд ерөнхий сурган, сэтгэл судлал, эссе бичлэг гэсэн хоёр шаттайгаар авна. Эхний тестийн шалгалтад тэнцсэн нь эссе бичлэгт оролцох юм.

-Шалгалтад ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-Багш бэлтгэж байгаа бүх их дээд сургуулийн төгсөгчид, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүс хамрагдана. Мэргэжлээрээ гурваас дээш жил ажиллаагүй завсардсан хүмүүсийн багшлах эрх автоматаар цуцлагддаг. Тиймээс энэ шалгалтад хамрагдаж багшлах эрхийн үнэмлэхээ авах ёстой.

-Энэ удаагийн шалгалтыг яг хэзээ авах вэ. Тодорхой шийд гарсан уу?

-Гуравдугаар сарын дундах арав хоногт авах төлөвлөгөөтэй байна. Бүртгэл хаагдахад хэчнээн хүн бүртгүүлснээс хамаарч хэдэн төв нээх, яг хэдэн шалгалт авах нарийн тов нь гарна. Олон хүн бүртгүүлбэл аймаг бүрт шалгалт авах төв байгуулна. Цөөхөн хүн байвал аймгуудыг бүсчилж шалгалтыг авна.

-Бүртгүүлсэн хүмүүст шалгалтын товыг хэрхэн хүргэх вэ?

-Манай цахим хуудсанд байрлана. Аймгуудын боловсролын газар руу албан бичиг явуулна. Бүртгүүлсэн хүмүүс интернетээр болон харьяа  боловсролын газраас шалтгаалан товыг авахаас гадна хаана шалгалт өгөх, аль суудалд суух гэх мэт нарийн мэдээллийг авч болно.

-Шалгалтад тэнцсэн ч тухайн ажилдаа ажилд орж чадаагүй хүмүүс байдаг. Энэ хүмүүс дахин шалгалт өгөх үү. Шалгалтын хариунд хүчинтэй хугацаа бий юу?

-Шалгалтын хариу гурван жилийн хүчинтэй. Шалгалтаа өгөөд тэнцсэн ч гурван жил ажиллахгүй бол хүчинтэй хугацаа нь дуусаж багшлах эрх нь цуцлагдана гэсэн үг.

-Орон нутагт шалгалт өгөөд хотоос багшлах эрхийн үнэмлэхээ авч болох уу?

-Боломжтой. Гэхдээ хуваарилалт хийхээс өмнө манай төв комисст мэдэгдэх ёстой.

-Өнгөрсөн жил авсан гурван удаагийн шалгалтад хэчнээн хүн хамрагдаж, хэд нь тэнцсэн бэ. Тэнцсэн хүмүүсийн ажлын байрны талаар судалгаа хийсэн үү?

-Давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн шалгалт өгч, дөрвөн мянга орчим хүн тэнцсэн. Тэднээс хэчнээн хүн нь ажлын байраар хангагдсан талаарх судалгааг хараахан нэгтгэж амжаагүй байна. Шалгалтын журмаар жилийн эхний хагаст, сүүлийн хагаст хоёр удаа л авах ёстой. Өнгөрсөн жил шалгуулагчдын хүсэлтээр гурван удаа авсан. Энэ жилийн хувьд тухайн нөхцөл байдлаас шалтгаалах байх.

-Өнгөрсөн жил шалгалт авахад хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

-Хүндрэл гараагүй. Харин шалгуулагчдын эсэргүүцэл байсан. Тэртээ тэргүй диплом авсан байхад дахин шалгалтавах ёсгүй гэж байсан. Багш бол их хариуцлагатай мэргэжил.  Эмч, хуульч нар сургуулиа төгссөн ч ажиллах эрхээ авдаг. Багш ч ажиллах эрх авах ёстой. Энэ бол дэлхийн жишиг шүү дээ.

Бүртгүүлэгчид бүртгүүлэхээс өмнө 35 мянган төгрөгийн шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Төрийн сангийн 900015010 тоот дансанд шилжүүлэх юм байна. Үүний дараа www.itpd.mn цахим хуудсаар бүртгүүлэх аж.

 

Эх сурвалж Үндэсний шуудан сонин 2015.2.24 № 034 /2219/

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3066
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3066
  • Энэ сард 76936
  • Нийт 76936

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019