Хэвлэлийн мэдээ

Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо

 
Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалтад манай багш нар оролцоод ирлээ.
2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад Монгол, Филипин, Индонези, Малайзи улсуудын 300 орчим төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр  ЮНЕСКО-гийн шугамаар Ази, Номхон Далайн бүс нутагт 2012 оноос хойш хэрэгжүүлж буй Багш солилцооны хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид Багш солилцооны хөтөлбөрийн хүрээг тэлэх, бэхжүүлэх чиглэлээр  санал солилцсон байна. 
 
Чуулга уулзалтад оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачилан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсролын хамтын ажиллагаа болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.
 
Эх сурвалж http://www.meds.gov.mn/post150105

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2968
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 2968
  • Энэ сард 76838
  • Нийт 76838

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019