Хэвлэлийн мэдээ

М.Номинзул: Хүүхдийнхээ хичээлд анхаарахгүй байхын арга алга

2014-11-26 09:40

Энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж байгаа бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнгийн талаар эцэг эхчүүдээс асууж, тодрууллаа.

М.Номинзул. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн

  • Танай хүүхэд хэддүгээр анги вэ?
  • Нэгдүгээр анги.
  • Энэ хичээлийн жилээс эхлэн бага ангиуд шинэ хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Та мэдсэн үү?
  • Мэдэлгүй яах вэ.
  • Бараг нэг улирал хичээллэлээ. Танд юу мэдрэгдэж байна? Өөрчлөгдсөн зүйл байна уу?
  • Би гурван хүүхэдтэй. Том нь одоо зургадугаар анги. Том охины нэгдүгээр анги байх үетэй харьцуулахад тэс өөр болсон. Хавар бүртгүүлэхээс л мэдрэгдсэн. Хүүгээ бүртгүүлэхэд анх гурав хоногийн хичээл орсон. Үүгээр хүүхдүүдээ судалж авдаг болсон юм билээ. Намар манай ангид ийм хүүхэд орж ирнэ. Түүнд ямар байдлаар хичээл зааж, ойлгуулах вэ гэдгээ зун боловсруулдаг юм байна. Дээр нь бүх хүүхдийн шүдийг үздэг. Муу байвал зуныхаа амралтаар шүдээ янзлуулаарай гэж захьдаг. Тэгээд намар ороод ирэхэд шүдээ янзлуулах даалгавар авсан хүүхдүүдээ бас хардаг. Энэ нь ангийнхаа бүх хүүхдийг анхнаас нь эрүүл шүдтэй байлгахад анхаарч байгаа хэрэг юм байна. Шинэ журмаар багшийг дүгнэхдээ хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийн байдлыг харгалздаг болсон гэсэн.
  • Та хүүхдийнхээ хичээлд хэр анхаардаг вэ? Ихэнх залуу ээж аавууд маань ажил ихтэй болохоор хүүхэддээ төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй..
  • Анхаарахгүй байхын аргагүй л болоод байна. Уран зохиолын хичээл дээр нэг үлгэр үзлээ гэхэд тэр хичээл дээр эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, яг тэр үлгэрийн баатрын дүрд хувиран хүүхдүүдэд ярьж өгнө. Түүнийг нь үзсэн хүүхдүүд үйлгэрийнхээ үйл явдлыг зурдаг. Тэгээд гэртээ ирээд аав ээждээ ярьж өгнө. Аав ээж нь ойлгосноо бичнэ. Түүнийг нь багшдаа үзүүлдэг. Ерөөсөө аль болох ээж аавуудыг хүүхдийн хичээлд оролцуулахыг эрмэлздэг. Эцэг эхийн хурал гэж хуучин бол танай тэр хичээл тасалсан, тэр муу сурч байгаа гэх мэт дандаа багшийн зүгээс шүүмжилсэн байдлаар болдог байсан. Одоо бол ердөө тийм юм ярихгүй. Энэ хичээл ямар зорилготой, түүнийг хүүхэддээ хамтраад ойлгуулъя. Яаж ойлгуулах вэ гэх мэтчилэн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгсөн сургалт л болдог. Эцэг эх, багш, хүүхдийн гурвалсан холбоог нэн тэргүүнд тавьдаг болсон байна.
  • Эцэг эхчүүдээс сургалтын материал, янз бүрийн зүйлс нэхэж байна уу?
  • Нэхэх гэхээсээ илүү ээж аавууд хоорондоо их ярилцаж байна. Мэдээж хүүхдээ зөв сайн хүн болгохын тулд бид чадах бүхнээ л зориулах ёстой гэдгээ ойлгодог. Бид сая ярилцаад ангид нь хүүхэд бүрийн хичээлийн нэг нэг илүү хэрэглэл хийх сав авч өгсөн. Хүүхэд л болсон хойно үзэг, харандаа, дэвтрээ мартах зүйл олон байдаг. Тэр үед л багшаа би үзэггүй, дэвтэргүй яах вэ гэлгүйгээр өөрийн нэртэй савнаасаа нэгийг гаргаад л хэрэглэчихнэ. Сургалтанд саад учрахгүй. Багш биднээс ямар нэг зүйл нэхэх шаардлагагүй. Бид хоорондоо ярьж байгаад л шийдсэн хэрэг. Өөр ч юмнууд бас авч өгсөн.
  •  Юу авч өгсөн гэж?
  • Ангийн номын сан бүрдүүлсэн. Ойр зуурын хогны сав, шүүр гээд л...
  • Үүнийг тэгээд эцэг эхчүүд бүгд дэмжих юм уу? Заримд нь хүнд л байдаг байх даа.
  • Хүнд  гээд байвал хөнгөн зүйл олдохгүй шүү дээ. Хүүхдээ сургуульд нь аваачаад л багшид даатгачихдаг цаг өнгөрсөн. Одоо эцэг эхчүүд багштайгаа хамтарч  хоёр талаас нь хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй болоод байна. Ингэхийн тулд хүүхдийнхээ өдрийн талыг өнгөрөөдөг орчин, сурч мэдэхэд нь хэрэгтэй зүйл байвал авч өгөлгүй яах  дээ. Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог гэж нэг эмэгтэй хэлсэн байдаг. Тэрэн шиг нэг удаа л хоолонд ороод дуусгадаг 20,000 төгрөг хүүхдэд чинь ямар их хэрэг болох мөнгө вэ гэдгийг л ухамсарлах хэрэгтэй. Манай хүүгийн ангийн хүүхдүүдийн ээж аавууд дунд боломжийн хангалуун амьдралтай нь ч байна, орлого муутай нь ч байна. Гэсэн ч ийм тийм юм хэдүүлээ хүүхдүүддээ аваад өгье л гэдэг. Хүүхэд нь хичээлдээ дуртай, аз жаргалтай байгааг харсан ээж аав хүүхдээсээ юу харамлах вэ дээ.
  • Тэгээд багш, эцэг эхчүүд ингэж хамтарч ажиллахад хүүхдэд ямар ахиц гарч байна вэ?
  • Бага ангийн хичээл нь их өөрчлөгджээ. Хуучин шиг албадлагын чанартай даалгаврууд ер нь алга. Зургаан настай хүүхдэд тохируулж тоглонгоо сурах боломжийг нь бүрдүүлэх гэж хичээдэг болсон байна. Нэг их олон цагаар номхон суулгах гээд л. Хуулж бичүүлж, гэрт нь цээжлүүлж, маргааш нь шалгаж нялх амьтанд чинь муу гээд л дүн тавьдаг байдал бүгд өөрчлөгдсөн байна. Нэг үг сурсан ч багштайгаа, ангийнхантайгаа чөлөөтэй ярилцаж, үгээ нүдэлж, ойлгож байна. Ерөөсөө л хүүхдийн сонирхлыг эхлээд татъя. Тэгээд хүүхэд сонирхсон зүйлээ өөрөө сурхыг хүснэ. Тэр үед нь л багш тусалъя. Ийм зарчимтай болсон байна. Өмнө нь хүүхдүүд маань сургуульдаа явах дургүй байлаа. Одоо ер нь сургуульдаа дургүй хүүхэд гэж байхгүй байх. Би тэгж боддог. Манай хүү бол сургууль дээрээ үзсэн юмаа л яриад байдаг. Өглөө нь ч дуртай явдаг. Энэ бүгдийг үнэхээр том ахиц гэж бодож байна.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3056
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3056
  • Энэ сард 76926
  • Нийт 76926

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019