Хэвлэлийн мэдээ

Боловсрол ба “эксел”

-1995 он баяртай-

Хотын гудамжинд хаа нэгхэн хуучин “Эксел” давхиж явахыг хараад 1995 он санаанд ордог юм. Солонгос машин ид моодонд орж байсан үе. Эдэлгээний хугацаа нь дуусангуут Монголд бөөн бөөнөөр нь оруулж ирсэн “Эксел” машин өнөөгийнхөөр бол “Хаммер” л байлаа. Өнөөдөр харин тийм машинтай явах юм бол бараг цагдаад торгуулаад салах байх. Өнгө үзэмж, аюулгүй байдал гээд аль ч талаараа 1995 оны “Эксел” өнөөгийн метрополитан хотын шаардлагад нийцэхгүй. Цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг энэ. Хүний материаллаг хэрэглээ бол өдөр, сараар, бүр цаг хоромоор өөрчлөгдөж хувирдаг эд. Оюуны хэрэгцээ ч мөн адил. Гэтэл монголчууд бид зарим талаар 20 жилийн өмнөх сэтгэхүйгээсээ салаагүй, оюуны хэрэглээ нь ч тэр үеийнхээрээ байгаа нь харамсалтай. Үүний нэг жишээ нь боловсролын салбарын бодлого. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогыг 1995 онд баталсан. Түүнээс хойш 20 жил болох гэж байхад тэр л баримт бичгийн дагуу боловсролын салбар “хөгжиж” байна. Дахиад машин дээр жишээ авахад дэлхийн 2014 оны шилдэг машинаар шалгарсан “Peugeot 308”, “BMW I3”, “Tesla Model S” зэрэг орчин үеийн төмөр хүлгүүдтэй монголчууд бид эдэлгээнээс хэдийнэ гарч, эрэг шураг бүхнийг нь монголчилчихсон хуучирсан “Эксел”-ээрээ уралдсаар байгаатай адил юм.

Шинэ зуун гараад 14 жил болж байхад бид ингэж хуучинтайгаа зууралдаж, зуун жилийн өмнөх юм ярьж суумааргүй байна. Боловсролын салбарынхны хувьд 1995 онд баяртай гэж хэлэх цаг нэгэнт болжээ. Эдүгээгээс 19 жилийн өмнө батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Шилжилтийн үеийн нийгэмд боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдэж, шинэ тутам гарч ирсэн зохицуулалтуудыг хийж, цаашдын хөгжлийнх нь суурийг тавьж өгсөн. Тухайн үед Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд дөнгөж хөл тавьж байсан бол өнөөдөр 1995 оны үеэс нийгмийн харилцаа, хэрэгцээ, шаардлага цоо шинэ шатанд гараад байна. Шинэ хуучин хоёрын ялгаа, өнгөрсөн одоогийн зөрүү эндээс л харагдана.

1995 онд боловсролын салбарт цоо шинэ хуулийн зохицуулалт хэрэгтэй болоод байв. Тухайн үед боловсролын тухай багц хууль төслийн хэмжээнд л байсан юм. Мөн энэ салбарт хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулах асуудал үндсэндээ зохицуулалтгүй байв.

2014 он. Өнөөдөр бүх шатны боловсролын чиглэлээр хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж төрийн ачаанаас үүрэлцэж байгаа. 1996 оноос хойш боловсролын салбарын хууль эрх зүйн орчин бүрэлдсэн. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын хуулиудад гурван удаа өөрчлөлт оруулсан байна. 20 жилийн өмнө боловсролын салбарт эрх зүй болон санхүүжилтын цоо шинэ орчин хэрэгтэй байсан бол өнөөдөр бүх шатны боловсролын санхүүжилтын дараагийн шинэ зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага бий болжээ. Өнгөрсөн 20 гаруй жилд боловсролын хүртээмжид л анхаарч ирсэн гэж болно. Тэгвэл өнөөдөр боловсролын чанарт гол анхаарал хандуулж байна. Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого ийм зарчимд тулгуурлажээ. Иргэн бүрт боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй хүргэхэээс эхлээд боловсролын салбарт сайн засаглал, удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх; боловсролд мэдээллийн технологийг ашиглах, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт шинэ зарчмууд дээрх баримт бичигт тусгалаа олсон байна.

Үүнээс гадна эхэлж амьдрал дээр туршиж, үр дүнг нь үзээд, хэрэгжих боломжтойг нь нотолсны дараа уг шинэ үзэл баримтлалуудаа тусган бодлогын баримт бичгээ боловсруулснаараа Шинэчлэлийн Засгийн газраас боловсруулсан төрөөс боловсролын талаар баримтлах бодлого онцлог болжээ. Хоёр жилийн өмнөөс БШУЯ “Авьяас”, “Ном” хөтөлбөр, “Зөв монгол хүүхэд” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримталсан нь бодлогын шинэчллээ салбарынхаа хэмжээнд урьдчилан туршсан хэрэг байв. Ийнхүү амьдрал дээр үр дүнтэй гэдгийг нь баталсан үйл ажиллагаагаа одоо бодлогын баримт бичигт тусган төрийн бодлого болгох гэж байгаа ажээ.    
2015+Боловсрол
Ирэх жил дэлхийн улс орнууд нэгэн чухал “гэрийн даалгавар”-аа шалгуулна. Мянганы хөгжлийн зорилт нэртэй энэ “гэрийн даалгавар”-ыг 2000 онд дэлхийн 189 орны төр, засгийн тэргүүнүүд Нью-Йорк хотноо болсон Мянганы дээд хэмжээний уулзалтаар баталсан билээ. Ядуурал, ажилгүйдэл, хүн амын эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчны асуудлууд, хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг өрнүүлэх хүрээнд тулгамдсан асуудлуудыг багцалсан Мянганы хөгжлийн зорилтуудыг ирэх 2015 онд дүгнэнэ. Мэдээж энэ үеэр дараагийн 15 жилийн зорилтоо дэвшүүлнэ. Тиймээс дэлхий нийтээрээ 2015 оноос хойшхи Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн тодорхойлох талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Өнгөрөгч 2013 онд ийм хэлэлцүүлэг манай улсад ч зохион байгуулагдсан. Монголын залуучуудын төлөөлөгчид чуулж 2030 онд хүртэлх Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлохоор зөвлөлдөн өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг таван хүрээнд авч үзсэн байдаг. Тэдгээр асуудлын эхнийх нь боловсрол байв. Үүгээрээ тэд энэхүү тэргүүлэх салбар улс орны ойрын 15 жилийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлно гэдгийг илэрхийлжээ. Ирэх зургадугаар сард Малайзын Мелака хотод дэлхийн залуучууд чуулж “Залуучууд ба боловсрол: Бүх нийтийг боловсролтой болгохын төлөө үйл ажиллагаа хэрэгжүүлж үр дүнд хүрье” гэсэн сэдвийн дор өргөн хэлэлцүүлэгзохион байгуулах гэж байна. Дэлхийн олон улс орны залуучууд Монголын залуучуудтай нэгэн адил боловсролыг чухал гэж үзжээ.

Цаашилбал энэ оны наймдугаар сард боловсролын асуудлаар бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээ болно. Ази, Номхон далайн бүсийн боловсролын конференц наймдугаар сарын 06-09-нд Тайландын Бангкокт болохоор товлогджээ. Энэ арга хэмжээний үеэр бүх нийтийн боловсролын асуудлыг голлон хэлэлцэнэ. Мэдээлэл сонсч, харилцан туршлага солилцохын зэрэгцээ тулгарч байгаа асуудал, саад бэрхшээл, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудаа  тодорхойлох ажээ. Түүнчлэн 2015 оноос хойшхи боловсролын асуудлаар бүсийн хэмжээний зөвлөмж гаргаж, 2015 онд болох Дэлхийн боловсролын форумаас гарах Үйл ажиллагааны хүрээний баримт бичигт тусгуулах юм байна. ЮНЕСКО-гийн гишүүн улс орнуудын боловсролын сайд нар, дээд албаны төлөөлөгчид, Засгийн газрын статистикийн байгууллагууд, залуучуудын байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн банк, сан, хувийн сектор, судалгаа, шинжилгээний байгууллагууд дээрх арга хэмжээнд оролцох юм билээ.

2015 оноос хойшхи боловсрол ямар байх вэ гэдгийг ирэх жил Дэлхийн боловсролын форум тодорхойлох бөгөөд энэ жил Ази, Номхон далайн бүсийнхэн санал бодлоо нэгтгэж авах нь. Үүний угтал болж бүх нийтийн боловсролын зөвлөлдөх хорооны хамтарсан санал өнгөрөгч дөрөвдүгээр сард гараад байгаа. Үүнд 2030 он гэхэд бүх хүмүүсийг насан туршдаа суралцах, чанартай боловсролыг хүртээмжтэй, тэгш хүртэх боломж, нөхцөлөөр хангах гэсэн ерөнхий зорилго дэвшүүлэн, нийт долоон зорилт тодорхойлжээ.

Ийнхүү дэлхий нийтээр 2015 оноос хойшхи Мянганы хөгжлийн зорилтуудын гол цөм нь боловсролын асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч, дараагийн 15 жилийн бодлого, зорилтоо тодорхойлж байгаа энэ үед Монгол Улс төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо шинэчлэн боловсруулаад байна. Эдүгээгээс 19 жилийн өмнө монголчууд бид боловсролын салбарынхаа өмнө тулгамдсан хүндрэл бэрхшээлтэй олон асуудлыг хэрхэн шийдэх тухай ярьж, гарц хайж байсан бол одоо дэлхийн жишигт хүрсэн чанартай, хүртээмжтэй, нээлттэй, өргөн сонголттой боловсролын тухай ярьж байна. Боловсрол одоо л цаасан дээр биш амьдрал дээр, тунхаг төдий бус жинхэнэ утгаараа тэргүүлэх салбар болох нь. 

С.УУГАН

Эх сурвалж: news.mn
http://www.news.mn/content/180172.shtml

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1844
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1844
  • Энэ сард 149358
  • Нийт 280973

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019