Хэвлэлийн мэдээ

Г.Лхаахүү: Миний “Цагаан толгой”-гоор 2 сая хүүхэд оюунаа нээсэн

2019-05-03 10:45

рхэм уншигчдад нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие анх Баянхонгор аймгийн Галуут сумын бригадын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр үед би 16 настай, шавь нарын маань зарим нь надаас ах болон миний үеийн, надаас дүү хүүхдүүд байлаа. Тухайн үед чадварлаг сайн багш нар, сайхан хамт олон өлгийдөн авсны хүчинд сурган хүмүүжүүлэгч болсон.

Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт профессор Гончигийн Лхахүүтэй ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу, та. Боловсролын салбарынхан таныг “Цагаан толгой” сурах бичгийн зохиогч гэдгээр анддаггүй. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Хэзээнээс “Цагаан толгой” сурах бичгийг зохиоход гар бие оролцож эхлэв гэдгээс яриагаа эхэлье?

-Эрхэм уншигчдад нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие анх Баянхонгор аймгийн Галуут сумын бригадын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр үед би 16 настай, шавь нарын маань зарим нь надаас ах болон миний үеийн, надаас дүү хүүхдүүд байлаа. Тухайн үед чадварлаг сайн багш нар, сайхан хамт олон өлгийдөн авсны хүчинд сурган хүмүүжүүлэгч болсон.

Анх Монгол Улсын гавьяат багш Б.Цэвэгжав, М.Цэрэндорж нартай хамтран найман настай хүүхдийн 50 мянган ширхэг сурах бичиг бүтээж байлаа. Дараа нь зургаа, долоо настай хүүхдийн сурах бичгүүд болон “Хөгжилтэй цагаан толгой” зэргийг өөрийн багш М.Базаррагчаа болон шавь нартайгаа хамтран бичсэн. Мөн 1990-ээд онд хот, хөдөөгийн сургууль завсардсан болон хүүхдийн хориход хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулан түргэвчилсэн “Цагаан толгой”, монгол хэлний сурах бичиг зохион хэвлүүлж, орон нутгаар биечлэн очиж сургалт явуулсан нь чухал үр дүнгээ өгч байсан түүхтэй.

Эргээд бодоход би 30 гаруй жилийн хугацаанд зургаан “Цагаан толгой”, таван “Монгол хэл”-ний сурах бичиг бүтээжээ. Заах арга зүйн сурах бичиг нийлээд 20 гаруй сурах бичиг бүтээсэн байдаг. Хамгийн сайхан нь, энэ хугацаанд зөвхөн миний зохиосон эдгээр сурах бичгүүдээр 2 сая хүүхэд бичиг үсэгт тайлагдан оюуны мэлмийгээ нээсэн юм.

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх линкээр орж уншина уу:

https://news.mn/r/2065796/

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019