Хэвлэлийн мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологи нэвтрүүлэх сургалт 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг боллоо

2019-04-24 16:51

Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологи нэвтрүүлэх” сургалтыг аймаг, нийслэлийн нийт 50 шалгалтын төвд энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.8 дугаар заалт /шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах хүрээнд шалгалтын гүйцэтгэсэн ажлыг мэдээллийн технологийг ашиглан засалтыг шууд явуулж болно/-ыг үндэслэн 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн шалгалтын үйл ажиллагаанд шууд засалтын технологийг нэвтрүүлэх нь уг сургалтын зорилго байлаа.       

   Тус сургалтыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс санхүүжүүлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээний шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машиныг хэрхэн ашиглах, дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх чадварлаг багуудыг 50 шалгалтын төвд бий болгох зорилготой юм.

Сургалтыг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд, сургагч багш нар удирдаж, 21 аймгийн БСУГ-ын  мэргэжилтэн, есөн дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, аймаг, дүүргийн шалгалтын шууд засалтын техник хариуцсан гэрээт ажилтан, нөөц  ажилтнууд зэрэг нийт 68 хүн хамрагдлаа. Мөн сургалтын үеэр шууд засалтыг орон нутагт хариуцах дээрх мэргэжилтнүүдээс гадна 12 дугаар анги төгсгөж буй багш нарт мэдээлэл өгч, шууд засалт хэрхэн явагдах талаар ойлголт өгчээ.

Шууд засалтын технологи нэвтэрснээр  шалгуулагчид өөрийн авсан  анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болох төдийгүй шалгалтын үр дүнгээ хүлээн 14 хоног хүлээх шаардлагагүй болно. Мөн шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой болох төдийгүй их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт зохион байгуулах боломжтой болох юм.

Тус сургалтыг Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэлний дахин шалгалтын үеэр зохион байгуулсан нь орон нутгаас шууд засалтын технологийг туршиж үзэн 2019 оны зургадугаар сард орон даяар зохион байгуулагдах элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажил болсноороо өндөр ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцогчид дүгнэсэн байна.

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс шалгалтын хариултын хуудас уншдаг 50 скайн машин нийлүүлж байгаа бөгөөд цаашид энэхүү шууд засалтын технологийг улсын болон төгсөлтийн шалгалт, боловсролын чанарын үнэлгээний бусад шалгалтуудад ашиглах боломжтой юм. 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2901
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 12777
  • Энэ сард 48928
  • Нийт 48928

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019