Хэвлэлийн мэдээ

Сурагчдын хувийн асуудлыг багш нь бусдад задруулж байна

2019-03-06 18:32

Гэрийн даалгавраа хийгээгүй, хичээлдээ хоцорч ирсэн гээд шийтгүүлэх, багш өөрийн хэвлэсэн номоо зарах, ангийн зарим сурагчдаа үл хайхрах зэрэг харилцааны олон асуудал багш, сурагчдын хооронд үүсдэг.

Хүүхдийн тусламжийн 108 утасны 2018 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хүртэлх 850 дуудлагаас 100 гаруй нь багшийн ёс зүй, багшийн харилцаатай холбоотой асуудлаар хүүхдүүд ханджээ.

Мөн сурагчид багшдаа итгээд ярьсан хувийн асуудлыг багш болон сургуулийн сурагчид мэдээд, тухайн хүүхдийг ялгаварлан гадуурхах, үл хайхрах асуудал гардаг гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн сургуулийн орчинд сурагчдын манлайллаас үүдэн бие биеэ ялгаварлан гадуурхах, цахим орчны гадуурхал, эцэг, эхийн буруу ойлголт зэргээс харилцааны олон асуудал гардаг гэдгийг нийгмийн ажилтнууд онцолж байв.

Ж.БААВГАЙ: ХҮҮХЭД, ТОМЧУУДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ НИЙГМИЙН ЭМЗЭГ СЭДЭВ БОЛЛОО

“Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ж.Баавгай

“Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгээр зайлшгүй ярих ёстой асуудлуудыг хэлэлцэж байна. Өнөөгийн нийгэм тэр чигээрээ харилцааны асуудал дээр зөрчилдөж байна. Насанд хүрээгүй хүүхдийн харилцаанд томчууд бид л сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс хүүхэд, томчуудын хоорондох харилцааны асуудал энэ нийгмийн эмзэг сэдэв болоод байна. Манай баг сая хүүхэд хоорондын харилцааны зөрчлийг ярилцлаа. Сургуулийн орчинд хүүхэд хоорондын харилцааны зөрчил их гардаг. Жишээлбэл, үе тэнгийнхний дарамт, сурагчдын манлайллаас болж бие биеэ ялгаварлан гадуурхах гэх мэт олон асуудал үүсдэг. Зарим багш нар маань хичээлдээ хоцорч орж ирдэг, хичээлийн цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг гэсэн асуудлууд ч гарч байна” гэдгийг “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ж.Баавгай ярилаа.

Сурагчид гэр бүл болон сургуулийн орчинд үүссэн асуудлаар эхлээд ангийн багшдаа ханддаг бөгөөд дараагаар нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг гэнэ.

“ТА Ч ГЭСЭН БАГШ ШИГ МИНИЙ НУУЦЫГ ЦААШАА ЭЭЖ, ААВД ХЭЛЭХ Л БАЙЛГҮЙ ДЭЭ” ГЭДЭГ

 

Тусгай сургуульд суралцаж буй сурагчдын оюуны бэрхшээлээс шалтгаалан багшийн хэлж буй яриаг дутуу ойлгох эсвэл эмзгээр тусгаж авснаар харилцааны асуудал их гардаг. Мөн нэг ангийн сурагчдад багш хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилан, хичээлээ заадаг. Тэгэхээр зарим сурагчид “Багш намайг ялгаварлан гадуурхаж, тэр сурагчид ийм хичээл заалаа. Намайг муу гэж боддог юм байна” гэж буруугаар ойлгодог. Бас багш, сурагчдын хоорондын нууцлалын асуудлаас үүдэн хоорондын харилцаанд зөрчил үүсдэг. Зарим сурагчид “Та ч гэсэн багш шиг миний нууцыг цаашаа ээж, аавд хэлэх л байлгүй дээ” гэж хэлдэг. Тийм болохоор багш, сурагч хоорондын харилцааг илүүтэй анхаарах хэрэгтэй” талаар 25 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан хэлж байв.

“БАГШ ХҮҮХДИЙН НУУЦЫГ ХАДГАЛАН ГЭСЭН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ГАРСАН”

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг

“Ер нь багш, сурагчийн хоорондын харилцаанд үл ойлголцох асуудлууд их гарч байна. Жишээлбэл, дүнгийн зөрүүтэй байдлаас үл ойлголцол үүсч байна. Гэрийн даалгаваар хийгээгүйгээс, хичээлийн үеэр нэг хэсэг хүүхдүүдтэй харилцаад, зарим хүүхдүүдийг үл хайхрах, хүүхдийн хувийн нууцыг хадгалах зэрэг асуудлаас харилцаанд үл ойлголцол үүсдэг. Саяхан Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсантай холбоотойгоор багш хүүхдийн нууцыг хадгалан гэсэн ёс зүйн дүрэм гарсан. Тэр ёс зүйн дүрмийн дагуу багш нартайгаа гэрээ хийж, хүүхдийн нууцыг хадгална гэсэн гарын үсэг зуруулсан байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудад энэ хуулийн хэрэгжилт маш сайн биелэгдэж байна” гэж нийслэлийн 24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг тайлбарлав.

Хэлэлцүүлгийн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хүүхэд судлал, хүүхдийн хөгжил хариуцсан арга зүйч Д.Нарантуяа ярихдаа “Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр гэж тэмдэглэдэг. Энэ ажлын хүрээнд БСШУСЯ-аас “Хүүхэд-хэрэглэгч” гэсэн өдөрлөгийг гуравдугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд манай институтийн зүгээс багш, удирдах ажилтан, сурагчдын хоорондын харилцааны талаар хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, тусгай хоёр сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хэлэлцүүлгээс гарсан шийдэл гарцыг тусган эцэг, эхчүүд, багш, сурагчдад зориулсан зөвлөмж гаргахыг зорьж байна” гэв.

Мэдээллийн эх сурвалж: News.mn

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6697
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 38050
  • Энэ сард 135933
  • Нийт 267548

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019