Хэвлэлийн мэдээ

Журамласан 700 үгийг хүчингүйд тооцож эхэллээ

2018-06-19 14:27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов.

Өнөөдрөөс эхлээд энэ толийг цахимаар үнэ төлбөргүй тарааж, интернэтэд байршуулж байна. Мөн www.president.mn сайтаас болон www.toil.gov.mn албан ёсны сайтаас татаж авах, бичгийн үйл ажиллагаандаа ашиглах боломжтой боллоо. Тольд 30 мянга гаруй толгой үг орсноос гадна үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг зэргээр ангилж, үг нэг бүрийн ард хадаж оруулж өгчээ. Мөн толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олны хэлдгээр журамласан 700 үг хүчингүйд тооцогдож, энэхүү номд бичигдсэнээр цаашид хэрэглэгдэхээр болж байгаа юм.  

Дашрамд дурдахад, Гар утсандаа "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" аппликейшнийг суулгаснаар интернэтгүй орчинд ашиглаж болох юм байна.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Улаанбаатар хотын номын сангийн төлөөллүүд, Их, дээд, дунд сургуулийн багш нар, зарим яамдын ажилтнууд, Монголч эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цэндина зэрэг зочдод номын дээжээс өргөн барив.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг

  • PDF хэлбэрээр татаж унших бол ЭНД 
  • Онлайн хэлбэрээр татаж авах бол ЭНД 
  • Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол ЭНД 
  • Android үйлдлийн системтэй утсандаа апликейшн хэлбэрээр татаж суулгахыг хүсвэл ЭНД 
  • “Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл ЭНД дарж тус, тус хэрэглэнэ үү.

Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу

Зарим эргэлзээтэй үгийг журамласан байдал: Зөв хувилбар

  • Ажилбар- Ажиллавар
  • Авахуул-  Авхуул
  • Байцаа-   Байцай
  • Батжина- Батажна
  • Билэг, бэлгэ - Билиг
  • Эрвээхий -  Эрвээхэй
  • Түвэг -         Төвөг
  • Санаачлага- Санаачилга
  • Оношлогоо- Оношилгоо
  • Төгсөгчиддөө- Төгсөгчдөдөө
  • Хун тайж-        Хунтайж

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд оролцсон 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулсан байна

Эх сурвалж: http://network.mn/post/12212#.WyicD-sV-KY.facebook 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018