Хэвлэлийн мэдээ

ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООТОЙ 20 УЛС

2018-05-16 14:21

Pearson групп нь Лондонд төвтэй Их Британид байрлах олон улсын боловсролын үнэлгээний байгууллага юм. Энэ компани нь 1840-өөд онд байгуулагдсан бөгөөд 175 жилийн үүх түүхтэй боловсролын үнэлгээ, чанартай боловсрол, сургуулийн удирдлагын талаар мэргэшсэн олон улсын байгууллага юм.

Тус группээс 2015-аас 2016 оны хооронд хийсэн үнэлгээгээр дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоотой улсуудыг үнэлэн нэрлэсэн байна. Боловсролын үнэлгээний тайлангын эх хувилбарыг дараах дараах холбоосоор орж үзнэ үү.

  1. Өмнөд Солонгос

Япон болон Өмнөд Солонгос улсууд 1-р байрны төлөө ширүүн өрсөлдөөн байсан. Үнэлгээний явцад  Солонгос улс 3 түвшинд Японыг ялсан үзүүлэлттэй байжээ. Та БНСУлсын  хүүхдүүд долоо хоногын долоон өдөр сургууль дээрээ өнжиж хичээлээ давтдагийг мэдэх үү? БНСУ-н  өнгөрсөн жилийн Боловсролын төсөв гэхэд 11,300,000,000 ам.доллар байсан байна. Нөгөөтэйгүүр нийт хүн амын 97.9 хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан. Бичиг үсэг тайлагдалтыг хүйсийн түвшинд харж үзэхэд нийт эрэгтэйчүүдийн 99.2 хувь, эмэгтэйчүүдийн 96.6% -тай дүн гарсан байна. 2015 оны тооцоогоор тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий  34,795 ам.доллар байсан байна.

  1. Япон улс

Технологид суурилсан боловсролын бүтэцтэй бөгөөд ард түмний олонхи нь энэ талаарх ойлголт суурь мэдлэгтэй байдаг. 2015 оны тооцоогоор тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий  5.96 их наяд ам.доллар орчим байсан.

  1. Сингапур улс

Анхан шатны суурь боловсролын тогтолцоогоороо 3-т эрэмбэлэгдсэн. 2015 оны тооцоогоор тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий  64.584 ам.доллар орчим байсан.

  1. Хонг Конг

Тус улсын боловсролын менежмент нь Их Британий боловсролыг загвар болгон ашигладаг. Өнгөрсөн жилийн нэг хүнд ногдох боловсролын төсөв 39, 420 ам.доллар байсан. Бага, дунд, дээд боловсролын түвшин нь тэдний ажлын арга барилд үлгэр жишээ үзүүлдэг. Боловсролын эх бичвэрийг нь зонхилох хэл нь Англи, Кантон Хятад хэлээр байдаг.   Нийт хүн амын 94.6% хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан. 2015 оны тооцоогоор тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий   404,892 тэрбум доллар орчим байсан.

  1. Финланд улс

Боловсролын системийн  өнгөрсөн жилийн эхний байраа энэ удаа Азийн орнуудад алдсан байна. Гэхдээ  Финлянд улсын сайн боловсролын тогтолцоо нь зарим үзүүлэлтээрээ 1-т эрэмбэлэгдсээр байгаа. Сургуулийн өмнөх боловсролын системийн сул тал нь өмнөх жилийн байраа 4-өөр ухраахад гол нөлөөлсөн хүчин зүйлс гэж үзжээ.  Өнгөрсөн жилийн Боловсролын төсөв гэхэд 1.1 тэрбум евро байсан байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (нэг хүнд ногдох) 36,395 ам.доллараас доошгүй байна.

  1.  Их Британи

Их Британы боловсролын түвшин ньИх Британид боловсрол таван үе шаттай байдаг. Эхний жилүүдэд бага, дунд нэмэлт боловсрол, дээд боловсрол гэж дотор 5 хуваадаг. Боловсролын тухай хуулинд зааснаар 5-16 наснхыхан заавал бүтэн цагийн боловсрол эзэмшүүлэх ёстой гэж заасан байдаг. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (нэг хүнд ногдох) 38.711  ам.доллар бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 21-т бичигддэг байна.

  1.  Канад улс

   Англи, Францын сурах бичгийн мэдлэгийг харилцан анхан шатны түвшинд ашигладаг. Нийт хүн амын 99.9 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Хүйсийн харьцааны хувьд аваад үзвэл аль аль өндөр үзүүлэлттэй гарсан байна. Коллеж төгсөгчдийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Канадын иргэд 16-18 нас хүртлээ зайлшгүй боловсрол эзэмшсэн байх ёстой хуулийг даган мөрддөг. Сургуулийн өмнөх боловсролд зарцуулдаг төсөв нь бусад орнуудаас хавьгүй их байдаг. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (нэг хүнд ногдох) 44.656  ам.доллар бөгөөд улсынхаа нийт хөрөнгө оруулалтын 5.4%-ийг боловсролын салбарт зарцуулдаг байна.

  1. Нидерланд улс

 Ахлах сургуулийн боловсролд оруулах хөрөнгө оруулалт бага, төлөвлөлт, удирдлагын түвшин сул гэсэн үзүүлэлтээр жагсаалтын 8-д эрэмблэгдсэн байна. Гэсэн хэдий ч тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 42.586 ам.доллар байгаа дээгүүр жагсахад нөлөөлсөн байна.

  1. Ирланд улс

Нийт хүн амын 99%  нь бичиг үсэг тайлагдсан. Энэ хүйсийн харьцааны хувьд ч аваад үзсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил үзүүлэлттэй байсан. Сургуулийн өмнөх боловсрол болон бага, дунд, ахлах сургууль, коллеж, их дээд сургуулийн түвшин бүх шатны боловсрол нь үнэ төлбөргүй байдаг. Харин Европын холбооны бусад улсын оюутнууд голдуу сургалтын төлбөр  төлж суралдцдаг байна. Ирландын Засгийн газар боловсролын салбартаа  жил бүр 8,759 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийдэг байна.

  1. Польш улс

Боловсролын яам нь бусад салбараа бодвол тэргүүлэх байр суурьтай байдаг. боловсролын өнгөлөх яамны улсад бизнес явж байна. Боловсролын чансаагаараа Европт 4-т бичигдсэн бол дэлхийд 10-т эрэмбэлэгджээ. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 21.118 ам.доллар байна.

  1. Дани

Дани улсын боловсролын бүтэц өмнөх, бага, дунд, дээд болон насанд хүрэгчдийн боловсрол гэсэн 5 үе шаттай байдаг. Дунд шатны боловсрол нэмэлтээр биеийн тамир, бизнес, техник мэргэжлийн шалгалтын хөтөлбөрүүд нэмэлтээр багтдаг байна. Үүний нэг адил,дунд боловсролын  дараах үед бас хэд хэдэн хөтөлбөрүүд багтдаг. 16 нас хүртлээ зайлшгүй Боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг.  Дани улс нь НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр  дэлхийн хамгийн өндөр боловсролтой улс хэмээн нэрлэгдсэн. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 57.998 ам.доллар байна.

  1. Герман улс

Герман нь дэлхийн шилдэг боловсролын тогтолцоог  хөгжүүлэхэд тусгай үүрэгтэй оролцдог. Иргэн бүрийг зайлшгүй сургуулийн өмнөх болон дунд шатны боловсрол эзэмшсэн байх ёстой. Дунд шатын боловсрол нь 5 төрлийн сургуульд хуваагддаг. Германы их дээд сургуулиуд дэлхий төдийгүй Европыхны сонирхлыг ихээр татсаар байгаа.  Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 41.248 ам.доллар байна.

  1. ОХУ

Тус улс нь нэн тэргүүнд бага суурь боловсролоо сайжруулахад хөрөнгө ихээхэн зарцуулах хэрэгтэй хэмээн дүгнэсэн байна. Нийт хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь  100%  гэж гарсан.  Дэлхийн коллежийн түвшний боловсролоороо хамгийн өндөр амжилттай төгсөгчидтэй гэж Дэлхийн банкны судалгаагаар гарчээ. Эдгээр төгсөгчид нь ОХУ-ын нийт ажиллах хүчний  54%-г эзэлдэг. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 14.645 ам.доллар байна.

  1. АНУ

Ихэнх нь үзүүлэлтээрээ хойш жагссанаас үүдэж АНУ 14-т эрэмблэгдсэн байна. Хэдий дэлхий хамгийн хүчтэй эдийн засагтай улс хэдий боловсролын системээрээ эхний 10-т эрэмбэлэгдээгүй байна. Боловсролын салбарт 1.3 их наяд ам.доллар зарцуулсан. Нийт хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 99% байсан. 81.5 сая оюутнууд АНУ-д суралцдаг бөгөөд үүнээс анхан шатны боловсролд 38%, дунд шатны боловсролд 26% нь  суралцдаг.  Жил бүр 20.5 сая оюутнууд суралцахаар ирдэг. Бүх иргэд ахлах сургуулийн боловсрол хүртлээ үнэгүй боловсрол эзэмших эрхтэй.Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 54,980 ам.доллар байна.

  1. Австрали

Нийт хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 99% байсан. PISA Австралийн боловсролын тогтолцоог үнэлж унших, шинжлэх ухааны нэр томъёо, математик зэргээр 6, 7, 8-д үнэлэгдсэн. Pearson-ны жагсаалтад Автрали улсыг үнэлээгүй боловч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 44.346 ам.доллар байсан.

  1. Шинэ Зеланд

Тус улсын боловсролын яамнаас 13.183 сая Шинэ Зеланд долларыг зарцуулсан байна. Англи  болон Маори хэл нь боловсролын зонхилох хэлэнд орно юм. Ядуу анхан шатны туршилтын оноо эгнээнд дээшлүүлэх томоохон ухралт байна.   PISA -н үнэлгээгээр шинжлэх ухаанд улс орон гэгдсэн бөгөөд  математик  7-д  унших үнэлгээгээр 13-т эрэмбэлэгдсэн байна. Хүний Хөгжлийн Индексээр боловсролын индекс нь дэлхийнд дээгүүр эгнээнд орсон боловч энэ ньзөвхөн сургуулийн өмнөх боловсролыг үнэлсэн дүн болсон. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 30.493 ам.доллар байна.

  1. Израйль улс

Еврей ба Араб улсын суурь  боловсролыг дэмждэг. Нийт хүн амын бичиг үсэг тайлагталт 100% . Бага, дунд, ахлах сургуулийн боловсрол эзэмших иж бүрэн боловсролын тогтолцоог бий болгосон. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2012 онд дэлхийн хоёр дахь хамгийн боловсролтой улс гэж Израилийг нэрлэж байсан. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 35.658 ам.доллар байсан.

  1. Бельги

Засгийн газар нь бүх нийтийн боловсролын системийг санхүүжүүлэхэд маш бага үүрэгтэй оролцдог. Герман болон Франц хэлийг боловсролын бүх шатанд үздэг. Бүх иргэд суурь, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд, их сургуулийн болон мэргэжлийн түвшин, түүний дотор боловсрол эзэмших үе шатыг заавал дамжсан байна. НҮБ-ын боловсролын индексээрээ мөн адил дэлхийд 18-т орсон байдаг. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 38.826 ам.доллар байна.

  1. Чех

Бүх шатны боловсрол эзэмших нь үнэ төлбөргүй байна. Боловсрол нь сургуулийн өмнөх, бага, дунд сургуульд, коллеж болон их дээд сургууль гэсэн 5 үе шатыг дамжих бөгөөд  15 нас хүртлээ зайлшгүй боловсрол эзэмшсэн байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ  28.086 ам.доллар байна.

  1. Швейцарь улс

Швейцарийн улсад хүүхэд бүр анхан шатны боловсролыг заавал эзэмшсэн байна. Швейцарь улс нь дээд боловсролын салбарт гадаадын оюутнуудын элсэлтээрээ Австралийн дараа ордог. Бусад улсыг бодвол Нобелийн шагналтнуудын тоо харьцангуй өндөр. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан Олон улсын өрсөлдөх чадварын тайлан улс орнуудаас эхний байранд орсон. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 47,863 ам.доллар бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн 8-д ордог.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018