Хэвлэлийн мэдээ

ЕБС-ийн багш нараас сурах бичгийн талаар санал авч байна

2018-04-12 16:53

Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектороос сурах бичгийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд ЕБС-ийн багш нараас санал авах, саналыг сурах бичигт тусгах ажлыг зохион байгуулж байна.

2017-2018 оны хичээлийн жилд сургалтад хэрэглэж буй I-XI ангийн 108нэрийн сурах бичгийн сэдвийн агуулга, арга зүй, үнэлгээ, дасгал даалгаврын боловсруулалт, анги болон сэдэв хоорондын залгамж холбоо, хэл найруулга, зураг дүрслэлийн талаар санал авахад ЕБС-ийн бүх мэргэжлийн багш нарыг оролцуулахаар төлөвлөсөн. Санал авах ажлын удирдамжийг Нийслэлийн боловсролын газар, Аймгуудын боловсрол, соёл, урлагийн газарт албан тоотын хамт илгээсэн. Мөн тус хүрээлэнгийн www.mier.mn  цахим хаягт хандан мэдээлэл авч болно. Сурах бичгээ сургалтад  хэрэглэж буй мэргэжлийн багш таны оролцоо сурах бичгийн чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

 Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

 Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот- 14191, Энхтайвны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектор 304 тоот өрөө. Утасны дугаар: 70129808, 96003031, 99811878, 99242744

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018