Зургийн цомог

Мэргэжлийн шалгалтын даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах

2016-02-02 08:42
мэргэжлийн шалгалтын даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан багш нараас мэргэжлийн шалгалтыг авдаг билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн шалгалтын даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар зар хүргэсэн билээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт дор жагсаасан ангиллаар шаардлага хангасан баг байхгүй байгаа тул хүсэлт ирүүлэх хугацааг 2 дугаар сарын 15 хүртэл сунгаж доорх ангиллаар даалгаварын сан боловсруулан гэрээгээр ажиллах багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Даалгавар боловсруулах багийн ангилал

    1. Сургуулийн өмнөх боловсрол

    2. Бага боловсролын математик

    3. Бага боловсролын монгол хэл

    4. Бага болвсрол/Хүн-орчин, Хүн-байгаль, Хүн-нийгэм/

    5. Уран зохиол

    6. Англи хэл

    7. Орос хэл

    8. Мэдээлэл зүй

    9. Газарзүй

    10. Биеийн тамир 

  1. Даалгаварт тавигдах ерөнхий шаардлага:

    1. Даалгаварыг дараах бүтэцтэйгээр боловсруулна.

      1. Мэргэжлийн онол-40 хувь нь байна

      2. Мэргэжлийн заах арга зүй-60 хувь нь байна

    2. Даалгаврыг багш боловсролын мэргэжлийн суурь хичээлийнсургалтын   хөтөлбөр, төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах

    3. Даалгавар нь тестийн тохирц, төлөөлөх болон баталгаат чанарыг хангасан байх

    4. Даалгавар нь шинжлэх ухааны алдаагүй, хоёрдмол утга агуулаагүй, эх хэлний хувьд найруулгын алдаагүй байх

    5. Даалгаврыг бусад зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр боловсруулах

    6. Даалгаврыг боловсруулахдаа хариулт, тайлбарыг хамт боловсруулах

    7. Даалгаврыг боловсруулан цахим хэлбэрт оруулах

    8. Даалгавар боловсруулах хүсэлт гаргагч нь шаардлага ханган гэрээ байгуулсан тохиолдолд ажлын даалгаврыг дэлгэрэнгүй танилцуулж гэрээнд тусгана.

  1. Даалгавар боловсруулах хүсэлт гаргаж буй этгээдэд дараах шаардлага тавигдана.

    1. Хүсэлт гаргаж буй этгээдийг судлагдахуун тус бүрээр сонгон шалгаруулна.

    2. Хэрэв баг бүрдүүлж оролцож байгаа тохиолдолд гэрээг зөвхөн багийн ахлагчтай байгуулна.

    3. Гэрээгээр ажиллах баг нь боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага байж болох ба хувь хүмүүс баг бүрдүүлж оролцож болно.

    4. Багийн гишүүд нь багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

    5. Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил боловсролын чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх

4. Хүсэлт гаргаж буй багнь: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлийн холбогдох шаардлгагыг хангасан байхаас гадна уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.  

4.1. Гэрээгээр ажиллах багийн дэлгэрэнгүй танилцуулга (Гэрээгээр ажиллах шаардлага хангасан тухай тодорхой оруулах)

4.2. Гэрээгээр ажиллах багийн гишүүд дараах материалыг хавсаргана.

4.2.1. Санал болгож буй мэргэжилтний намтрын жишиг маягтыг бөглөх Маягт 3.6 татаж авах

4.2.2. Боловсролын дипломын хуулбар

4.2.3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (нүүр хуудас, ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал бичигдсэн хэсэг, нийгмийн даатгал төлсөн мэдээлэл бүхий хуудаснууд)

5. Хүсэлт гаргаж буй сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2016 оны 02 дүгээр сарын 15ий өдрийн  17.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Захиалагч хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, 7 давхар, 703 тоот, утас/факс: 70140056, 89054054

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018