Зургийн цомог

"НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ" эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

2016-01-11 15:24
Нээлттэй боловсролын нөөц эхүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй болон ЕБС,их дээд сургуулиудын сургалтанд ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Эрхэм хүндэт Таныг, 

 

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ  эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

Хурал 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны Эрдмийн дугуй танхимд болно.                                                                                                                                                               

Хурлын  зорилго:  Нээлттэй боловсролын нөөц  эхүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй болон ЕБС, Их дээд сургуулиудын сургалтанд ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэхэд оршино.                                                                                                                                                                          

Хамрагдах сэдэв: Хан академи, Геогебра, Гүүгэл сургалтын багц болон бусад нээлттэй эхүүдийг сургалтанд ашиглах онол, арга зvй, хэрэглээ                                                                                                                                       

Хамрах хүрээ : ЕБС-ийн багш, Боловсрол судлалын чиглэлээр ажиллаж буй багш, судлаачид, магистрант, докторант, багш бэлтгэх их дээд сургуулийн оюутан   

         

Зохион байгуулагчид : БСШУЯ, НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫН САН, МУИС, МУБИС, БМДИ, БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН, НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨВ


ЭШХ-ны хурлын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү. .

 

Жич : Суудлын тоо хязгаартай тул хуралд оролцох багш нарын сургууль, нэр, имэйл, утасны дугаарыг project@one.mn хаяг болон 329688 утсанд холбогдож, 2015.1.12-ны Мягмар гаригийн 15 цагаас өмнө  урьдчилан мэдэгдэхийг сануулна уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018