Зургийн цомог

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2015” ЭШБХурал зохион байгуулагдана

2015-11-09 15:27
“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2015” эрдэм шинжилгээний бага хурал энэ оны 12-дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөн бэлтгэл ажил эхлээд байна. БСШУЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран 2006-2013 онд хоёр үе шаттай хэрэгжүүлсэн “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил”, “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх нь” төслийн үр дүнд 23 сургуулийн 2779 багш хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүй, технологийн нэг болох хичээлийн судалгааны арга зүй эзэмшсэн байна.

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2015” эрдэм шинжилгээний бага хурал энэ оны 12-дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөн бэлтгэл ажил эхлээд байна.

БСШУЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран 2006-2013 онд хоёр үе шаттай хэрэгжүүлсэн “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил”, “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх нь” төслийн үр дүнд23 сургуулийн 2779 багш хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүй, технологийн нэг болох хичээлийн судалгааны арга зүй эзэмшсэн байна. Хичээлийн судалгааны арга зүй нь Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, 2012-2016 онд хэрэгжих “Багшийн хөгжил” хөтөлбөрт дэвшүүлсэн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх гол арга замын нэг гэж үзсэн тул Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран2013 оноос эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Эдгээр хурлаар ЕБС-ийн багш, удирдлага, судлаачдын бүтээсэн шилдэг арга туршлага, технологи, үр дүнг хэлэлцсэн нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох нэг арга хэрэгсэл болж байгаа тул жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

 Энэ нь багш нар ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих хэрэгцээ, сургуульд суурилсан багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлого, үзэл баримтлалд нийцэж байна. Ийм учраас энэхүү эрдэм шинжилгээний хурлыг уралдаан, өрсөлдөөн бус хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр нэгэн шийдэлд хүрэх талбар гэж үзэж байна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүй технологийн нэг - хичээлийн судалгааны менежмент, төрөл, арга хэлбэрийг өөрийн сургуульд хэрэгжүүлсэн арга туршлага, үр дүн, ололт амжилт, шийдэл, туршлага, багш, судлаач, БСГ-ын мэргэжилтний хамтын ажиллагаагаар суралцахуй ба багшлахуйн чанарыг сайжруулах арга технологийн талаар хэлэлцэхэд оршино.

ОРОЛЦОГЧИД

1.   Бүх мэргэжлийн багш нар /аман илтгэл/

2.   Орон нутгийн БСГ-ын мэргэжилтнүүд /аман ба ханын илтгэл/

3.   Мэргэжлийн баг, багийн гишүүд, судлаачид /аман ба ханын илтгэл/

4.   Сургуулийн удирдлага /аман илтгэл/

5.   Багш мэргэжлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд /Ханын илтгэл/


ИЛТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ, ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА.

Зохион байгуулах:2015 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр, Улаанбаатар хотод БМДИ-т дээр зохион байгуулна.

Илтгэл хүлээж авах:Илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын цагт багтаан файл хэлбэрээр hicheeliin.sudalgaa2014@gmail.com хаягаар хүлээн авна.

Шалгаруулалт, урамшуулал: Эдгээр илтгэлүүдээс хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй илтгэл бичсэн гурван багшид батламж гардуулж, дараах байдлаар урамшуулна. Үүнд:

·          “Солонгос Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах, боловсролын үндэсний технологийн санд судалгааны ажлаа байршуулах эрх

·         “Орос Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах эрх, боловсролын үндэсний технологийн санд судалгааны ажлаа байршуулах эрх

·         “Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалт”-д оролцох эрх, боловсролын үндэсний технологийн санд судалгааны ажлаа байршуулах эрх

Жич. Илтгэгч шалгуурын дагуу судалгааны ажлаа сайжруулж, шаардлагыг хангасан нөхцөлд боловсролын үндэсний технологийн санд  байршуулна.

БУСАД

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын томилолт болон замын зардлыг орон нутаг, сургууль хариуцна. Орон нутгийн хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх багийн ахлагч нь илтгэгчдийг удирдаж, зохион байгуулж, хуралд оролцоно.

ИЛТГЭЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ, АГУУЛГАД ТАВИХ ШААРДЛАГА

 

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Хүүхдийн хөгжил-Хичээлийн судалгаа” сэдэвт хоёрдугаар бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг  Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014   энд дарж харна уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018