Зургийн цомог

ХАН УУЛ ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХИМИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

2015-04-16 16:30
ХАН УУЛ ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХИМИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Мэдээллийн эх сурвалж: http://www.meds.gov.mn/post1504163

Тус сургууль дээр "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр, "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр, Хан-Уул дүүргийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргээс 28,5 сая төгрөгийн  өртөг бүхий  "Химийн хичээлийн лаборатори кабинет"-ийг байгуулан өгч, хамгийн орчин үеийн сургалтын стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, бодис урвалж, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий иж бүрэн кабинетыг хүлээлгэн  тууз хайчлах   ёслолын үйл ажиллагаа  боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 4-р хорооны Засаг дарга Т.Ган-Од болон албаны бусад хүмүүс оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр багш,  сурагчид туршилт хичээл явуулж, сурч мэдсэнээ зочдод сонирхуулав.              
 

 

Ийнхүү  орчин үеийн иж бүрэн кабинеттай  болсноор сургалтын орчинд тавигдах шаардлага хангагдаж, сургалтын үйл ажиллагаанд онол, туршилт хослосон сургалт үр дүнтэй явагдах,  суралцагчдыг хичээлд дур сонирхолтой болгох, химийн хичээлээр амжилттай сайн суралцах, сургах боломж бий  болохын дээр   химийн шинжлэх ухааны болон анагаах ухааны чиглэлээр суралцах сурагчдад илүү их дэмжлэг болох юм.     
 

 

Мөн тус сургуулийн зүгээс дүүргийнхээ химийн сургалтын түшиц сургууль болон ажиллах, химийн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулах зэрэг зорилтуудыг тавин ажиллахаар төлөвлөж байна.          
 

Тус сургуулийн хамт олноос боловсролоо дээдлэн, бидний сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд  анхаарал халамжаа харамгүй хайрлаж байдаг Хан-Уул дүүргийн удирдлагууд болон "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018