Үйл явдлын мэдээ

Багш солилцооны хөтөлбөрийн 4-р ээлж өндөрлөнө

     12 сарын 5-ны өдрийн 10 цагт Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад 3 сар ажилласан Солонгос багш нарын тайлан уулзалт зохион байгуулагдана. Хоёр улсын хооронд энэхүү хөтөлбөр гуравдахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 4-р ээлжийн багш нар ийнхүү буцах гэж байна. БНСУ-ын 25 багш 2014 оны 9 сарын 8-наас 12 сарын 18 хүртэл УБ-ын 9 сургууль, хөдөө орон нутгийн 4, нийт 13 сургуульд ажиллаж байна.  Арга хэмжээний хөтөлбөрт  тайлангийн илтгэл, урлагийн үзүүлбэр, талархлын үгс багтсан бөгөөд оройн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг “Багшийн хөгжил-Багш солилцооны хөтөлбөр” цэснээс харна уу.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2908
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 2908
  • Энэ сард 76778
  • Нийт 76778

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019