Үйл явдлын мэдээ

"Иргэний ёс зүйн боловсрол" сургалтын хөтөлбөрийг таниулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалт орон нутагт эхэллээ

2019-10-07 16:55

Өнөөдөр "Иргэний ёс зүйн боловсрол" сургалтын хөтөлбөрийг таниулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэгдүгээр ээлжийн сургалт 11 аймагт зэрэг эхэллээ. 10 дугаар сарын 07-09-ны хооронд явагдах энэ сургалтад ерөнхий боловсролын сургуулиудад “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл заадаг бага болон түүх нийгмийн багш нар хамрагдаж байна.

Харин хоёр дахь ээлжийн сургалтыг үлдсэн 10 аймагт, 10 дугаар сарын 10-12-ны хооронд зохион байгуулах бол Улаанбаатар хотын 9 дүүргийн бага болон түүх нийгмийн багш нар энэ сарын 16-18 хооронд сургалтад хамрагдан.

Булган аймагт ажиллаж байгаа манай арга зүйч Ч.Гажиддулам сургалтын талаар бидэнд дараах мэдээллийг ирүүллээ:

  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага, бодлогын болон эрх зүйн үндэслэл, агуулга, арга зүй, үнэлгээний зарчмын талаар хөтөлбөр боловсруулсан багийн бэлтгэсэн мэдээллийг сонссоны дараа багшийн мэргэжлийн ёс зүй, үнэ цэнийг ярилцсанаар үдээс өмнөх сургалт өндөрлөлөө. Сургалтын хөтөлбөрийн үнэ цэнийг багш нарт ойлгуулахад эхний мэдээллүүдийн агуулга чиглэгдсэнээрээ энэ удаагийн сургалтын онцлог байлаа. 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6139
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37492
  • Энэ сард 135375
  • Нийт 266990

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019