Үйл явдлын мэдээ

Нээлттэй өдөрлөгөөр БМДИ иргэд, багш нарт үйлчилгээ үзүүллээ

2019-09-30 09:18

Монгол улсын засгийн газрын нээлттэй хаалганы өдрүүдийн хүрээнд БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.


Энэ өдөрлөгөөр БМДИ-ийн зүгээс иргэд, багш нартаа 2020 онд болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цахим бүртгэл, багшлах эрх болон багшийн хөгжлийг дэмжсэн олон төрлийн сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон Багш нарын VII их хурлаас гарсан уриалга, засгийн газрын тогтоолын хүрээнд хийсэн ажлуудаа танилцууллаа. Мөн тус институтэд 2013-2018 онд үндсэн сургалтад хамрагдаж багшлах эрхийн үнэмлэх нь гарсан боловч үнэмлэхээ авч амжаагүй багш нарын үнэмлэхийг олгох ажлыг зохион байгууллаа.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6086
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37439
  • Энэ сард 135322
  • Нийт 266937

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019