Үйл явдлын мэдээ

2020 онд болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цахим бүртгэл эхэллээ

2019-09-23 16:21

Бүртгэлийн системд бүртгүүлэх зөвлөмж, шаардлага

 Сургалтад хамрагдах мэргэжил:

 - 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй БАГШ:

  1. СӨББ-ын багш
  2. Бага боловсролын багш 
  1. Монгол хэл, уран зохиолын багш /казак хэл, тува хэл/
  2. Англи хэлний багш
  3. Орос хэлний багш
  4. Бусад гадаад хэлний багш
  5. Мэдээллийн технологийн багш
  6. Математикийн багш
  7. Газар зүйн багш
  8. Химийн багш
  9. Физикийн багш 
  1. Биологийн багш 
  1. Биеийн тамирын багш
  2. Эрүүл мэндийн багш
  1. Түүх, нийгмийн ухааны багш 
  1. Дизайн технологи, дүрслэх урлагийн багш 
  1. Хөгжмийн багш 
  1. Тусгай хэрэгцээт боловсролын багш
  1. НТБТ, МСҮТ-д багшилж буй ерөнхий эрдмийн багш нар өөрийн мэргэжлийн судлагдахууныг сонгон бүртгүүлнэ. 
  • 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй УДИРДАХ АЖИЛТАН: 
  1. Сургуулийн захирал 
  1. Сургуулийн сургалтын менежер 
  1. СӨББ-ын эрхлэгч 
  1. СӨББ-ын арга зүйч 
  • 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй БУСАД АЖИЛТАН:
  1. Нийгмийн ажилтан 
  1. Номын санч 
  1. Дотуур байрын багш

 Онлайн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай буюу бэлтгэх зүйлс: 

  1. Багш мэргэжлийн диплом, дипломын хавсралтыг сканердсан pdf өргөлттэй файл
  2. НДД-ийн сканердсан pdf өргөлттэй файл /Нүүр буюу хувийн мэдээлэлтэй хэсэг, тушаалтай хуудсууд, нийгмийн даатгал төлөлтийн бичилттэй бүх хуудсууд (бүх оны)
  3. Ажилд орсон тушаалын хуулбарыг сканердсан pdf өргөлттэй файл 

Бүртгүүлэхдээ мэдээллээ үнэн зөв, гүйцэд оруулна уу. Сургалтад хамрагдах шаардлагад нийцсэн багш, ажилтныг мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамруулна. 

ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.     

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6150
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37503
  • Энэ сард 135386
  • Нийт 267001

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019