Үйл явдлын мэдээ

Аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсийн дарга нартай видео уулзалт зохион байгууллаа

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгуулж буй “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалтын 2-р ээлж 10 аймаг, 1 дүүрэгт зохион байгуулагдаж байна.  Эхний ээлжийн сургалт 08 сарын 15-18-нд болж, багш, удирдах ажилтнууд 82 хувийн ирцтэйгээр амжилттай оролцсон. Харин өнөөдөр БСШУСЯ-аас 2-р ээлжийн сургалт зохион байгуулагдаж буй 10 аймаг, 1 дүүргийн Боловсрол соёл урлагийн газар, Боловсролын хэлтсийн дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа. Тус хуралд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаа, Дэд захирал О.Оюунтунгалаг, Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р.Нямцэрэн болон холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцож, сургалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Аймаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга  нар сургалтын үйл явц болон ирцийн талаарх мэдээллээ хүргэсэн бол БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир багш нараа сургалтад бүрэн хамруулах, хүндэтгэх шалтгаанаар сургалтад хамрагдаж чадаагүй багш нарыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтын талаарх мэдээллийг видео хэлбэрээр заавал хүргэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. БМДИ-ийн захирал Ж.Болормаа сургалтыг зохион байгуулалт сайтай,  өндөр ирцтэй, амжилттай зохион байгуулж байгаа боловсролын газар, хэлтсийн дарга нарт баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Орон нутагт үргэлжилж байгаа сургалт 08 сарын 23-ны өдөр дуусах бол Улаанбаатар хотын багш, удирдах ажилтнууд 08 сарын 27-30-ны хооронд тус сургалтад хамрагдана.

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2980
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 2980
  • Энэ сард 76850
  • Нийт 76850

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019