Үйл явдлын мэдээ

Онлайн хурал амжилттай зохион байгуулагдлаа

2019-08-13 10:46

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт сургалт улсын хэмжээний бүх багш нарт хүрэхээр бэлтгэл хангаж, эхний ээлжийн сургалт 8 сарын 15-ны өдрөөс зохион байгуулагдах гэж байна. Уг ажлын хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн хамтран эхний ээлжийн сургалтыг зохион байгуулах 11 аймгийн БСУГ-уудтай нэгдсэн онлайн хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэ хурлаар сургалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын нөхцөл байдал, анхаарах зүйлсийн талаар хэлэлцсэн ба БСУГ-ын дарга, мэргэжилтнүүд нийт 120 гаруй хүн хамрагдав.

Мөн сургалтын бэлтгэл ажил, зохион байгуулалтад зарим орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулан, онцгой ач холбогдол өгч хуралд оролцлоо.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019