Үйл явдлын мэдээ

БНСУ-ын Жинжүгийн их сургуультай хамтран зохион байгуулж буй бага боловсролын багш нарын “Математик” болон “Байгалийн ухаан”-ы зуны сургалт эхэллээ

2019-07-29 15:07

БНСУ-ын Жинжүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд Монгол улсын бага боловсролын багш нарын заах арга зүй, хөгжлийг дэмжих зорилгоор “Бага боловсролын байгалийн ухааны туршилтат хичээлийн үр дүнг сайжруулах нь” сэдэвт уралдааныг үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, 9 дүүргээс нийт 60 багш мэргэжил, ур чадвараараа шалгарсан.  

 Жинжүгийн их сургуулиас уг уралдаанд шалгарсан 60 багшийг чадавхжуулах зуны сургалт өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд нээлтээ хийлээ.

 Сургалтын нээлтэд БМДИ-ийн захирал Ж.Болормаа, МУБИС-ийн захирал Д.Мандах болон БНСУ-ын Жинжүгийн их сургуулийн ерөнхийлөгч Чой Мүүн Сон нар оролцож, багш нарт амжилт хүслээ.

 Сургалт 2019 оны 07 сарын 29-өөс 08 сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд оролцогч 60 багшаас мэргэжил, арга зүй, туршлагаараа манлайлан оролцсон 2 багш БНСУ-ын Жинжүгийн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, туршлага судлах юм. 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019