Үйл явдлын мэдээ

“Ёс зүйгээрээ үлгэрлэе” QUIZ уралдаан амжилттай болж өндөрлөлөө

2019-06-12 18:37

2019 оноос эхлэн хэрэгжиж буй Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, шинэчлэгдсэн ёс зүйн дүрмийг боловсролын байгууллагын албан хаагчдад сурталчлах, танин мэдэхүйн мэдлэгийг өргөжүүлэх зорилготойгоор 2019 оны 3-р сараас эхлэн “Ёс зүйгээрээ үлгэрлэе” QUIZ уралдааныг БМДИ, Юнитель групптэй хамтран зохион байгууллаа. Энэ уралдаанд нийт 341 сургуулийн 744 баг буюу нийт 2223 багш оролцсоноос багаар ажиллах чадвар, оюун ухаанаараа манлайлж тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн багш нарын баг, хоёрдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дунд сургуулийн багш нарын баг, гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн багш нарын баг тус тус эзэлж багаараа гадаадад аялах эрхээр шагнууллаа.

Мөн хувийн оноогоор Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн математикийн багш Э.Нандин-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн англи хэлний багш М.Уранмандал, Өвөрхангай аймгийн лаборатори Мэргэд сургуулийн мэдээлэл технологийн багш Б.Даржаа, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дунд сургуулийн англи хэлний багш М.Алтаннамар, Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн бага ангийн багш Э.Энхтуяа нар эхний 5 байрт шалгарч БМДИ-ийн болон Юнител группийн гарын бэлгээр шагнууллаа. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019