Үйл явдлын мэдээ

Солонгос багш солилцооны хөтөлбөрийн хаалтын тайлан уулзалт боллоо

2019-06-07 18:06

“Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй 7 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн 2012-2018 оны хооронд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш тус хөтөлбөрт хамрагдан, харилцан туршлага судалжээ.   

            2019 оны  “Багш солилцоо”-ны хөтөлбөрт  БНСУ-аас 9 Солонгос багш Монгол улсад ирж ажиллалаа. Тэд 3 сарын турш ажиллаж өнөөдөр хаалтын тайлан уулзалтаа зохион байгууллаа.  Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж байгаа Солонгос багш нар ХУД-ийн 118 сургууль, Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн 18 сургууль мөн Дархан сумын “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулиудад ажилласан юм.

            Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2013 оноос хойш тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг БСШУСЯ болон АПСЕЮ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар ирлээ. Монгол талаас Солонгос улсад ажиллах багш нар 2019 оын 4 сарын 5 -нд нийт 12 багш Солонгос улсыг зорьсон юм. Энэхүү хөтөлбөр хоёр улсын ард түмний харилцан ойлголцол нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019