Үйл явдлын мэдээ

Төсөл амжилттай хэрэгжлээ

2019-05-30 16:39

2015-2019 оны хооронд БСШУСЯ, ХНХЯ-аас Японы JICA байгууллагатай хамтран "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд тус төслийн хүрээнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан олон төрлийн гарын авлага, видео хичээл, зургийн цомог зэргийг боловсруулан хэвлэж, түгээсэн байна.

 Өнөөдөр төслийн багийнхан БМДИ-ийн захирал Ж.Болормаатай уулзаж, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр багш нар болон арга зүйчдийг сургалтад хамруулах, бэлтгэх зэрэг цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019