Үйл явдлын мэдээ

"Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх суурь чадварууд ба нээлттэй эхийн программ хангамжууд" сэдэвт сонголтот сургалт төгсөлтөө хийлээ

"Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх суурь чадварууд ба нээлттэй эхийн программ хангамжууд" сэдэвт сонголтот сургалтаар цахим хэрэглэгдэхүүнийг нээлттэй эхийн программ хангамжуудыг хэрэглэн бүтээх суурь чадвараа нэмэгдүүлж, 8 дүүргээс нийт 45 багш хамрагдаж, төгсөлтөө хийлээ.

Хамрагдсан багш нарын мэргэжлийн хувьд авч үзвэл цэцэрлэгийн багш 38%, бага ангийн багш 20 хувь, гадаад хэлний багш 13%, Математикийн багш 4%, Мэдээллийн технологи болон Физикийн багш тус бүр 7%, Түүх нийгмийн ухааны багш 4%, Хими, хөгжим, эрүүл мэндийн багш тус бүр 2%-ийг бүрдүүлсэн онцлогтой байв.

Багш нар маань өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ аривжуулах, чадвар дадлаа нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй байсныг тэмдэглэн, талархал илэрхийлж, ажил үйлд нь амжилт хүсэн ерөөе.

 

Мэдээлэл бэлтгэсэн: БМДИ-ийн арга зүйч И.Батхүү

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6133
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37486
  • Энэ сард 135369
  • Нийт 266984

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019