Үйл явдлын мэдээ

Сургууль-дотуур байр хүүхдэд ээлтэй орчин, МХТ-ийн боломж сэдэвт сонголтот сургалт болж өндөрлөлөө

2019-05-24 17:07

Сургууль-дотуур байр хүүхдэд ээлтэй орчин, МХТ-ийн боломж сэдэвт сонголтот сургалтад 29-сургуулийн дотуур байрын багш нар болон УБ төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байрын багш нар хамрагдлаа. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын политехник коллежийн 2 багш 14 хоног тутамд орон нутгаас ирж амжилттай суралцсан юм. Дотуур байрын багш бол хүүхдийн хувьд найз нөхөр, зөвлөгч, туслагч, хамтрагч, асран хамгаалагч, аав ээжийг нь орлох хамгийн ойр дотны хүн юм. Өөрийгөө хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй оролцогч багш нартаа сурсан мэдсэнээ ажлын байрандаа хэрэгжүүлэх зорилгод нь амжилт хүсье.

Мэдээлэл бэлтгэсэн: БМДИ-ийн арга зүйч Н.Болормаа Г.Дулмаа

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019